Татьяна Рузенцова: Коронавирус үс халзрах шалтгаан болдог байж болзошгүй
2021, 10 сарын 28. 16:430

Габричевийн микро-биологи, эпидемиологи судлалын хүрээлэнгийн эмнэлзүйн судалгаа эрхэлсэн дэд захирал Татьяна Рузенцовагийн пүрэв гарагт мэдээлснээр коронавирус нь үс унаж, наснаасаа эрт халзрах шалтгаан болдог байж болзошгүй хэмээжээ.

Түүний хэлснээр, “Коронавируст цар тахлаар халдварлахад хүний цус өтгөрч, цусан хангамжийн үйл ажиллагаа доголдож, дотоод шүүрлийн системийн үйл ажиллагаа алдагддаг. Үүнээс үүдэн коронаиурсээр халдварласан хүний үс унадаг байх боломжтой” гэсэн байна.

Улмаар коронавирус нь хүний дотоод эрхтэн тогтолцоог ноцтой доголдуулж байдаг тул хэдий вирусээр халдварлаад эдгэсэн ч нөхөн сэргээх зорилго бүхий эмчилгээнд хамрагдах ёстой гэнэ.

Түүнчлэн, “Шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа хүмүүс зарим тохиолдолд эмнэлгийн тусламж авахгүй өнгөрч, эсхүл бүр биеийн байдлаа дордтол хүлээж байж эмнэлэгт хандах тохиолдол их байна. Ингэснээр коронавирусийн дараах синдром үүсэж болно. Улмаар хүн хэдий их шинж тэмдэгтэй өвдөнө, төдий чинээ урт хугацаагаар коронавирусийн дараах синдромоор шанална” хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57