Буланд шахагдаад байсан Фэйсбүүк компани нэрээ 'Meta' болгон өөрчилжээ
2021, 10 сарын 29. 9:361

Сүүлийн үед шүгэл үлээгчдээс болж буланд шахагдаад байсан дэлхийн хамгийн том сошиал медиа платформыг эзэмшигч Фэйсбүүк компани нэрээ 'Meta' болгон өөрчилж байгаагийн сацуу компанийнхаа логог ч мөн өөрчилжээ.

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг орон нутгийн цагаар 28-ны өдөр зохион байгуулагдсан цахим арга хэмжээний үеэр математикийн “хязгааргүй” тэмдэглэгээний хэлбэр бүхий компанийн шинэ логог танилцуулж, мөн нэрээ ”Meta” болгон өөрчилснөө зарласан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлэв. Компанийн Facebook, Instagram, WhatsApp зэрэг олон нийтийн сүлжээний апликейшнууд нь “Мета” гэх шинэ нэрийн дор харьяалагдах аж.

Зукерберг хэлэхдээ "Бид компанийнхаа онцлог шинж чанарын талаар маш их бодсоор ирсэн” гээд “Бид метаверс компани хэмээн хэлэгдэхийг хүсч байгаа” хэмээн онцолжээ.

Метаверс гэдэг нь бодит ертөнцтэй ууссан гурван хэмжээст виртуал ертөнцийг хэлдэг бөгөөд энэ нь Фэйсбүүкийг сошиал медиа компаниас хальж, ирээдүйн шинэ технологи, шинэ соёл иргэншлийг манлайлагч компани болгох хүсэл зоригийн илэрхийлэл гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
12024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46