Австрали: Виктория мужид 100 км/цагийн хүчтэй салхи салхилж, 160 мянган айл өрх цахилгаангүй болжээ
2021, 10 сарын 29. 13:180

Австралийн зүүн өмнөд хэсэгт орших Виктория муж, тэр дундаа Мельбурн хотод цаг агаарын аюулт үзэгдэл болж хүчтэй салхи салхилж, аадар бороо орсны улмаас олон газарт цахилгаан тасарч, нэлээд хэмжээний хохирол учирчээ.

Австралийн олон нийтийн ABC сувгийн 29-ний өдөр мэдээлснээр, өмнөх шөнө Виктория мужийн өмнөд хэсгийн хэд хэдэн хэсэгт 100 км/цагийн хурдтай салхи салхилж, хүчтэй аадар бороо орсны улмаас байшин барилга эвдэрч, гудамжны моднууд үндсээрээ булгарч унасан байна. Мөн цахилгааны шугамд гэмтэл гарснаас 160 гаруй мянган айл өрх цахилгаангүй болсон аж.

Мельбурн хотоос баруун хойд зүгт 257 км-ийн зайд орших Грампианс үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэсэг хугацаанд 143 км/цагийн хурдтай салхи салхилж аюулт үзэгдэл болжээ. Мельбурн хотын нисэх онгоцны буудал болон хотын төвд 119 км/ц, 115 км/ц хурдтай хүчтэй салхи салхилж байсныг тогтоожээ.

 

 

Хүчтэй салхинд булгарч, хугарч унасан модод зам дээр хөглөрснөөс өнөө өглөө иргэд ажилдаа явахад ихээхэн хүндрэл учирсан байна. Галт тэрэг, автобус зэрэг нийтийн тээвэр мөн саатаж, зарим нь цуцлагдсаны улмаас замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгджээ.

 

 

Австралийн эрчим хүчний ханган нийлүүлэгч Powercor компани "Цахилгаан хангамжийн сүлжээ нийт 100 орчим газарт доголдсон" бөгөөд "Үүнийг тэр даруй засах боломжгүй тул энэ амралтын өдрийг хүртэл цахилгаан тасрах болно" гэж мэдэгджээ.

 

 

29-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Викториа мужийн яаралтай тусламжийн албанд тусламж хүссэн 2000 гаруй дуудлага ирсэн болохыг мэдээлэв. Дуудлагын дийлэнх нь мод унасан, байшин барилга эвдэрсэнтэй холбоотой байжээ. Австралийн Цаг уурын товчооны зүгээс Мельбурн болон ойролцоох өндөрлөг газруудын оршин суугчдыг цаг агаарын аюулт үзэгдлээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42