АНУ: Хүний нөөцийн хомстлоос үүдэн томоохон компаниуд ажилчдынхаа цалинг нэмж байна
2021, 10 сарын 29. 16:540

АНУ даяар ажлаасаа гарах хүмүүсийн тоо урьд жилүүдийнхтэй харьцуулахад эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан компаниуд ажиллах хүчээ алдахгүйн тулд ажилчдынхаа цалинг нэмж байна.

Улмаар тус улсад үйл ажиллагаа явуулдаг Costco гэх компани ажилчдынхаа цалинг хамгийн багадаа цагийн 17 ам.доллар байхаар шийдвэрлэсэн бол Starbucks сүлжээ кафе ирэх он гэхэд цагийн хөлсийг 15 ам.доллар болгохоо амласан юм.

АНУ-д зоогийн газрууд болон үйлчилгээний байгууллагууд хачирхалтайгаар ажиллах хүчний хомстолд орж байгаа бөгөөд наймдугаар сард л гэхэд худалдаа үйлчилгээний салбарт 1.2 сая ажлын байр, зоогийн газар, зочид буудлын салбарт 1.5 сая ажлын байр хоосон байжээ.

Тийнхүү ажилчдаа алдахаас сэрэмжилж байгууллагууд цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, Walmart л гэхэд цагийн дундаж хөлсийг 16.40 ам.доллар болгож, Amazon харин 15 ам.доллар болгоод байгаа юм.

Мөн зарим тохиолдолд ажилд орохоор гэрээ байгуулсан хүнд 3000 ам.долларын ч урамшуулал олгож байгаа гэнэ.


Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02