Их Британийн хатан хаан эмчийн зөвлөгөөний дагуу хоёр долоо хоног амрахаар болжээ
2021, 10 сарын 30. 22:350

Өдгөө 95 насыг зооглоод буй Их Британийн хатан хаан II Елизавета дор хаяж хоёр долоо хоног амрах шаардлагатай болсон нь олон хүмүүс түүний эрүүл мэндийн байдлыг сонирхоход хүргээд байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Британийн хааны гэр бүлийн зүгээс мэдэгдэхдээ, орон нутгийн цагаар 29-ний өдөр эмнэлгийн ажилтнууд хатан хааныг дахин хоёр долоо хоногийн амралт авч, аль болох ачаалал бага авахыг зөвлөсөн гэжээ. Энэ хугацаанд хатан хаан гадаадад албан ёсны айлчлал хийхгүй ажээ. Хатан хааны гэр бүлийнхэн тайлбарлахдаа, ирэх сарын 14-нд болох ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцохыг хатан хаан маш их хүсэж байгаа талаар мөн дурдав. Хатан хаан ирэх долоо хоногт болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 26-р бага хуралд (COP26) ч оролцохгүй гэж мөн мэдэгдлээ.

Тэрээр өнгөрөгч 10-р сард маш завгүй хуваарьтай байсан бөгөөд 19-ний орой болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын нээлтийн үеэр нэг цаг шахам зогсоо байсан ба маргааш нь бүтэн өдөржин эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэжээ.

Эмнэлэгээс гарсныхаа дараа хуваарийн дагуу 26-ны өдөр БНСУ-аас Их Британид суугаа Элчин сайд Кимд Итгэмжлэх жуух бичгээ дүрс бичлэгээр гардуулах арга хэмжээ зохион байгуулсан байна. Хатан хааны албаны хүн хэлэхдээ түүнийг тухайн өдөр “COP26” хурлын үеэр цацах бичлэгээ хүртэл хийлгэсэн тухай нэмж хэлэв.

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Италийн Ромд айлчилж буй Ерөнхий сайд Жонсон орон нутгийн цагаар 30-ны өдөр Британийн 4-р суваг телевизэд өгсөн ярилцлагадаа хатан хааны биеийн байдал сайн байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрээр хэлэхдээ “Хатан хаантай утсаар ярилцсан ба түүний биеийн байдал маш сайн байсан” гэжээ. Ерөнхий сайд Жонсон үргэлжлүүлэн "Хатан хаан зөвхөн эмнэлгийн ажилтнуудын зөвлөмжийг дагаж, амарч байгаа" гээд “Тэхдээ энэ шийдвэр их чухал ба Британи улс даяар хатан хааныг эрүүл байгаасай гэж залбирч байна” гэв.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53