Хэргэм зэргээсээ татгалзсан Мако гүнжийн нөхөр хуульчийн шалгалтандаа “унажээ”
2021, 10 сарын 31. 1:341

Японы томоохон хэвлэлүүдийн 30-ны өдөр мэдээлснээр, эзэн хаан Нарухитогийн дүү өдгөө 30 настай Мако гүнжийн нөхөр болох мөн 30 настай Комуро Кей нь АНУ-ын Нью-Йорк мужийн хуульчийн шалгалтад тэнцээгүй болох нь батлагджээ. Японы ард түмний дийлэнх нь эсэргүүцэж байсан уг гэрлэлтийг батлуулснаар Комурогийн талаарх Японы ард түмний үзэл бодол улам муудах байх гэж орон нутгийн хэвлэлүүд таамаглаж байсан юм.

NHK сувгийн 30-ны өдөр мэдээлснээр, өмнөх өдөр нь зарласан Нью-Йорк мужийн хуульчийн шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн жагсаалтад Комурогийн нэр багтаагүй болохыг дурджээ. Тус мэдээнд онцолсноор нэрийг нь зарлаагүй зургаан хүний ​​тоонд Комурог багтсан байх магадлалтай гэсэн боловч эцсийн дүндээ тэнцээгүй нь батлагдсан байна. Уг шалгалт нь өнгөрөгч 7-р сард зохион байгуулагдсан ба 9200 орчим хүн өгч, 5791 хүн буюу 60 орчим хувь нь тэнцсэн байна. Эдгээр тэнцсэн хүмүүсийн дундаас хувийн шалтгаанаар зургаан хүний нэрийг зарлаагүйг эс тооцвол нийт 5785 нэрсийг Нью-Йорк мужийн Шүүхийн шалгалтын комиссын цахим хуудсанд нийтэлсэн байна.

Комуро 2018 оны 8-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний ээжтэй холбоотой санхүүгийн маргаантай элдэв мэдээ дэгдснээс хойш АНУ-д суралцахаар явжээ. Ийнхүү өнгөрөгч 5-р сард хуулийн сургуулиа төгсөөд Нью-Йорк мужийн хуульчийн шалгалтанд орсон аж. Комурогийн эргэн тойронд гарсан элдэв мэдээ мэдээллээс болж Японы олон нийтийн санаа бодол Мако гүнжийг түүнтэй гэрлэхийг дийлэнх нь эсэргүүцэж байсан юм. Гэхдээ Мако гүнжийн эцэг, угсаа залгамжлах хунтайж Акишино Номия Макод хүргэн болох Комурог өмгөөлөгчийн үнэмлэх авч, эдийн засгийн хувьд тогтвортой амьдарна гэсэн хүлээлт нь түүнийг уг гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлсөн гэдэг нь тодорхой буй заа.

Японд буцаж ирэн Мако гүнжтэй гэрлэсэн Комуро эргэн тойрныхондоо "Ирэх хоёрдугаар сард дахин оролдож илүү хичээх болно" гэдгээ хэлсэн тухай NHK суваг мэдээлэв.

Мако, Комуро нар Япон дахь Олон улсын Христийн Их Сургуульд (ICU) нэг ангид суралцаж байхдаа танилцаж, 2017 оны есдүгээр сард сүй тавьсан тухайгаа зарласан юм. Олон нийтийн санаа бодлыг ухамсарласан гүнж Мако хааны гэр бүлээс явахдаа авч болох байсан 153 сая иений ($1.35 сая) нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс ч татгалзжээ. Тэд өнгөрөгч 26-ний өдөр Токио хотноо гэрлэлтээ батлуулсан юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57