Ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгалах нь яагаад чухал вэ?
2021, 11 сарын 5. 12:000

 

Танд хэзээ нэг цагт ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалахад бэрхшээл учирч байсан уу? Өмнөх ажлаа барахгүй байхад орой нь найзын төрсөн өдөрт явах хэрэгтэй байх ч та ердөө амрахыг л хамгаас илүүтэй хүсэх үе танд хэр их тохиож байсан бэ? Ажил амьдралаа тэнцвэртэй авч явъя гэж бодох ч бүтэшгүй санаа мэт санагдах үе тохиож байв уу?

Ажил амьдралын тэнцвэртэй байдал гэдэг нь үнэн хэрэгтээ ажлын байр болоод гэртээ хэр их цаг зарцуулах вэ гэсэн асуудал биш харин хэзээ ажиллаж, хэзээ амрахаа мэддэг байхыг хэлнэ. Ялангуяа коронавируст цар тахлын улмаас хүмүүс гэрээс ажиллах болсонтой холбогдуулан ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгалах нь ихээхэн чухал асуудал болсон юм.

Тэгвэл бид танд ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгалснаар ямар давуу талтай болоод тэрхүү тэнцвэрийг хэрхэн хадгалах тухайд энэхүү зөвлөгөөг хүргэе.

Ажил амьдралаа тэнцвэртэй байх нь хүний эрүүл мэнд, үр бүтээмжтэй байдал, карьерын өсөлт хөгжил, бүтээлч байдал болоод аз жаргалд шууд нөлөөлдөг.

Эрүүл мэнд: Хэт их цагийг ажилдаа зарцуулах нь стресс үүсгэж, дархлаа сулрах шалтгаан болж, ойр ойрхон өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс ажил амьдралаа тэнцвэртэйгээр авч явснаар эрүүл мэндээ хамгаалах нэгэн арга болно. Цаашлаад эрүүл мэндийн шалтгаанаар ажил цалгардахгүй бөгөөд өдөр тутамдаа эрч хүчтэй байхад тусална.

Бүтээмж: Өдөржин ажлаа хийгээд ч гараас тань юм гарахгүй байх үе танд тохиож байсан уу? Тийм үеүдэд хүний тархи автоматаар хийж болох байсан бусад зүйлсийнхээ тухай бодон харамсдаг. Улмаар тэр нь таны бүтээмжид нөлөөлж, хэчнээн удаан суусан ч ажил тань тийм ч урагштай явахгүй. Харин ажил амьдралаа тэнцвэртэй байлгаж чадсанаар та ажлын цагтаа ажилдаа төвлөрч, амрах цагтаа ажлаа бодон шаналахгүй нэг л зүйлдээ өөрийгөө зориулах юм. Мэдээж тэгсэн цагт бүтээмж илүү өндөр байна.

Карьерын өсөлт хөгжил: Хэрэв та өөрийн ажлаа цагт нь амжихгүй удаашруулж, уулзалт цуглааны үеэр санаа бодлоороо тэс өөр газар тэнүүчилж, нойрноосоо сэрээд л ажилдаа унтаа чигтээ очдог нэгэн бол таныг ямар ч цалин урамшуулал, тушаал дэвших боломж угтахгүй нь тодорхой билээ. Тиймээс ажил амьдралаа тэнцвэртэй байлгаснаар хувь хүний карьерт ч нөлөөлж болох юм.

Бүтээлч байдал: Таны ажил хөдөлмөр бүтээлч байдал шаарддаггүй юм шиг санагдаж болох ч, бүх л төрлийн ажил бүтээлч байдлыг шаардаж байдаг. Харин та аж амьдралдаа санаа зовох зүйлгүй бол шинэ санаа ихээр төрж болох юм. Улмаар энэ нь таны асуудал шийдвэрлэх чадамжид ч нөлөөлж, асуудалд илүү ул суурьтай хандах боломж олгоно.

Аз жаргал: Аз жаргал юу вэ гэдгийг тодорхойлох тийм ч амархан зүйл биш. Гэхдээ аз жаргалгүй байх гэдэг юуг хэлдгийг хэн бүхэн л мэднэ шүү дээ. Ажлаа жаргаж хийх нь хувь хүний аз жаргалтай байдалд ч нөлөөлж байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28