Ажил амьдралын тэнцвэрт байдлаа хэрхэн хадгалах вэ?
2021, 11 сарын 12. 10:000

Ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгалах нь маш чухал. Тэгвэл бид танд ажил амьдралын тэнцвэрт байдлаа хэрхэн хадгалах тухайд энэхүү зөвлөгөөг хүргэе.

Ээлжийн амралтаа авч байх. Хүн нэг ажлаа удаан хугацаанд хийхэд залхаж эхэлдэг. Энэ үед ээлжийн амралтаа авч, ажлаас өөр зүйл бодож өдөр хоногийг өнгөрүүлэх нь таныг ажлаа эрүүл хандлагатайгаар хийхэд туслах болно. АНУ-д гэхэд л нийт ажилчдын 55 хувь нь ээлжийн амралтаараа амардаггүй гэсэн судалгаа гарсан юм. Хүн ямар ч шалтгаантай байсан ээлжийн амралтаа авч, ашиглаж байх нь маш чухал. Харин амарч байх үедээ ажлын тухай огт бодохгүй байх хэрэгтэй.

Ажлын өдрүүдээр завсарлага авах. Хүний тархи гэдэг байнгын ажиллагаатай байдаг машин биш. Хөдөлмөрийн нөхцөлийн тухайд судалдаг нэгэн газраас мэдээлснээр бүтээмж өндөртэй ажилтан 52 минут тутамд 17 минут амарч, тийнхүү ажил, амралтаа хуваарилж ажилладаг гэсэн судалгаа байдаг ажээ. Богино хугацаанд завсарлага авах нь таныг анхаарал төвлөрөлтөө алдахгүйгээр тархиа амраахад туслах юм.

Орчноо ялгаж салгадаг байх. Хэрэв та гэрээс ажиллаж байгаа бол ажиллах орчин, амрах орчноо салгах хэрэгтэй. Хоол унд иддэг, амарч суудаг орчиндоо ажиллаж болохгүй.

Байгууллагын соёл сайтай орчинг бүрдүүлэх. Хэрэв таны дарга, эсвэл доод албан тушаалтан тань ажлын цаг дууссан байхад ажил ярьж залгадаг, зурвас бичдэг, ажил амралтын цагийг ялгадаггүй бол та тухайн албан тушаалтанд шаардлага тавьж болно. Гэсэн хэдий ч таны шаардлагыг хүлээж авахгүй бол эртхэн ажлаа солихыг танд зөвлөе. Учир нь таны ажлын байр, хамтран ажиллагсад таны амралтын цагийг үймүүлэх ямар ч эрхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01