Элон Маск: Үнэхээр хөрөнгийн маань 2 хувь дэлхийг өлсгөлөнгөөс аварч чадна гэдгийг баталвал…
2021, 11 сарын 1. 15:580

Долларын тэрбумтан Элон Маск НҮБ-аас үнэхээр өөрийнх нь хөрөнгийн 2 хувь дэлхийг өлсгөлөнгөөс аварч чадна гэдгийг баталбал Теслагийн хувьцааг зарж, орлогыг нь хандивлах болно хэмээжээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Дэлхийн хоол хүнсний хөтөлбөрийг хариуцсан ахлах Дэвид Бийзли CNN сувагт өгсөн ярилцлагадаа тэрбумтнууд ердөө 6 тэрбум ам.доллар хандивлахад үхэл амьдралын зааг дээр өлсөж байгаа 42 сая хүнийг аварч чадна хэмээн мэдэгдсэн юм. Харин мэдээллийн сувгууд түүний хэлснийг дэвэргэн, Элон Маскийн нийт хөрөнгийн ердөө 2 хувь дэлхийг өлсгөлөнгөөс аварна хэмээн мэдээлж байсан билээ.

Тэгвэл өдгөө дэлхийн хамгийн баян эрхмээр нэрлэгдэж байгаа Элон Маск өөрийн Твиттер хуудаснаа, “Дэлхийн хоол хүнсний хөтөлбөрөөс үнэхээр миний хөрөнгийн 2 хувь дэлхийг өлсгөлөнгөөс ангижруулж чадна гэдгийг баталбал, яг одоо ч хамаагүй Теслагийн хувьцаагаа зарж, би бусдыг өлсгөлөнгөөс аврах болно” хэмээн жиргэжээ.

Түүний жиргээний хариуд ноён Бийзли хандивын мөнгийг хэрхэн зарлагдах тухайд үргэлж нээлттэй байна гэдгээ амлаж, хүсвэл өөрийн шинжээчдээр ч хянуулж болно гэдгийг хэлсэн байна.

Харин тэрээр нэгэн залруулга хийх хэрэгтэйг дурдаж, “Би хэзээ ч 6 тэрбум ам.доллар өлсгөлөнгөөс ангижруулна гэж хэлээгүй” хэмээжээ. Учир нь энэ хэмжээний мөнгө ердөө нэг л удаа тэдгээр хүмүүст зарцуулагдах бөгөөд тухайн хандиваас цааш юу болохыг хэлж таашгүй юм.


Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47