“Squid Game” цувралаас сэдэвлэсэн коин залилангийн өгөөш байжээ
2021, 11 сарын 2. 11:391

Netflix-ээс гаргасан “Squid Game” цувралаас сэдэвлэсэн криптовалют өнгөрөгч долоо хоногийн турш хэвлэл мэдээллийн хараанд тусаж, ярианы сэдэв болсон билээ. Зах зээлд гарсан долоо хоногтоо ханшаа хэд дахин нугалсан тус коины тухайд бид ч мэдээлээд амжсан.

Тэгвэл арваннэгдүгээр сарын нэгний өглөөгүүр нэг ширхэг SQUID коины үнэ 2800 ам.долларын үнэ хүрэхэд коин нийлүүлэгчид ашгаа аваад алга болжээ. Тэд өөрсдөд нь байсан бүх коиноо зарж, тухайн төслийн вэб хуудсыг хааж, хэдэн саяын ашигтай замхарсан юм.

Тодруулбал, SQUID коин зах зээлд гараад тун удаагүй байсан тул нийлүүлэгчид коины ихэнх хувийг эзэмшиж байсан бөгөөд коины ханш өсөхөд бүх л коиноо гаргаж зараад, улмаар бусад хөрөнгө оруулагчдын коиныг ямар ч үнэ цэнгүй болгосон ажээ.

Өнгөрөгч сарын 20-ны өдөр урьдчилсан захиалга авч эхэлсэн тус коин анх зах зээлд 1 центийн л үнэ хүрч байсан бол амралтын өдрүүдэд 40 ам.долларын үнэ хүрсэн юм. Харин нийлүүлэгчдийн үйлдсэн залилангийн дараа нэг SQUID коин ердөө 0.005 ам.доллароор үнэлэгдэх болсон байна. Улмаар хамгийн бага ханш дээр нь худалдан авалт хийсэн хөрөнгө оруулагчид ч хохирол амссан юм.

Энэ мэт залилан нь криптовалютын зах зээлд ер шинэ зүйл биш бөгөөд хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс коин гаргаж, үнийг нь хиймлээр хөөрөгдүүлээд ашгаа аваад замхрах нь нийтлэг үзэгдэл.

Харин SQUID коины хувьд алдартай цувралаас сэдэвлэсэн гэдэг утгаараа ихээхэн ашигтай байсан бөгөөд хэвлэлийнхний анхааралд маш сайн өртсөн юм. Тийнхүү CNBC, Forbes, BBC, Fortune, Business Insider зэрэг мэдээний томоохон агентлагууд бүгд л SQUID коиныг онцолж, хөрөнгө оруулагчдын дийлэнх нь тэдгээр мэдээг үзээд л худалдан авалт хийсэн байжээ.

Гэсэн ч крипто зах зээлд туршлага хуримтлуулсан хүмүүс тус коиныг анхнаасаа л залилан байсан гэдгийг мэдсэн гэнэ.

Учир нь коины дэргэдэх вэб хуудас коин гарахаас хэдхэн хоногийн л өмнө ашиглалтад орсон байсан бөгөөд Netflix сувагтай огтоос хамааралгүй байсан юм. Мөн CoinMarketCap ханшийн тухай мэдээлэгч платформоос ч тухайн коины хүрээнд анхааруулга хүргэсэн ажээ.

Гэсэн ч хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс хөрөнгө оруулалт хийж, залилангийн хохирогч болжээ.

Иймээс уншигч та ч криптовалютын зах зээлд тоглолт хийхээр шийдсэн бол сайтар судалгаа хийж, анхаарал болгоомжтой байхыг хүсье.


Эх сурвалж: Mashable

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
1
66.181.161.28
   /
2021, 11 сарын 2. 22:20

10000

Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41