Афганистан: Кабул дахь цэргийн эмнэлэгт бөмбөгдөлт болжээ
2021, 11 сарын 3. 10:400

Талибаны дотоод хэргийн яамнаас мэдээлснээр Афганистан улсын нийслэл Кабул дахь цэргийн хамгийн том эмнэлэгт бөмбөгдөлт болж, 19 хүн амиа алдаж, 43 хүн шархаджээ.

Мягмар гарагт Сардар Мохаммад Дауд Ханы цэргийн эмнэлгийн нэвтрэх хаалганы ойролцоо 10 минутын зайтай хоёр ч удаа бөмбөг дэлбэрч, дэлбэрэлтийн дараа тухайн чигт тасралтгүй гал нээсэн байна.

More than 20 killed in attack on Kabul military hospital - BBC News

Одоогоор бөмбөгдөлт болоод буудалцааны цаана хэн байсныг мэдэхгүй байгаа ч Талибан бүлэглэлийн зүгээс Ирак, Левантын Исламын улсыг буруутгасан юм. Мөн амиа золиослогч, зэвсэгт этгээдүүд тус гэмт хэргийг үйлдсэн гэж мэдээллээд байгаа ажээ.

Deadly attack on Kabul hospital leaves multiple casualties

Хэрэг дээр ажиллаж байгаа албаныхны мэдээлж байгаагаар халдлагыг нэгэн амиа золиослогч өдөөж, мотоцикл хөлөглөж ирээд эмнэлгийн үүдэнд зогсохдоо бөмбөг дэлбэлсэн хэмээсэн юм.

Талибаны Мэдээ мэдээлэл, соёлын дэд сайд Забихуллах Мужахидын хэлснээр хэргийг гарцаагүй Ирак, Левантын Исламын улсын салбар ISKP үйлдсэн бөгөөд Талибан бүлэглэлийн цэргүүд гэмт этгээдүүдээс тавынх нь амийг хөнөөж чадсан гэж мэдэгджээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26