Ерөнхийлөгч Байдены шүүмжлэлийн хариуд Хятад улс “Бид хэлэхээс илүү үйлдэлээрээ үлгэрлэдэг” гэжээ
2021, 11 сарын 3. 23:300

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн, БНХАУ-ын дарга Ши Жиньпин уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцоогүй нь "том алдаа" гэж шүүмжилсний хариуд Хятад улсын зүгээс “уур амьсгалын өөрчлөлтийн төлөө тэмцэх гэдэг нь зүгээр хоосон амлаад, яриад болчихдог зүйл биш, харин бодитоор үйлдэл хийх юм” хэмээн хариу барилаа.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин 3-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид ерөнхийлөгч Байдены хэлсэн үгийн талаар тайлбар авахыг хүсэхэд "Хятадын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх хариу арга хэмжээ маш бодитой хэрэгжиж байгаа” хэмээн мэдэгдэв.

Тэрээр хэлэхдээ "Ерөнхийлөгч Байденыг шүүмжлэлээ хэлж байх тэр үед Хятад улс ойжуулалтын талбайгаа 9,800 га-аар нэмэгдүүлж, 90,000 кВт орчим нарны эрчим хүчний шинэ үүсгүүр байгуулж, 30 мянган кВт-ын хүчин чадалтай салхины эрчим хүчний томоохон төслийн гүйцэтгэл хэрэгжээд явж байна” гээд "ярихаас илүү хийж хэрэгжүүлэх нь нэн чухал юм" гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, "ерөнхийлөгч асан Трампын засаг захиргааны үед нэгдэхээс татгалзсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын конвенцид АНУ-ыг эргэн нэгдсэнд “Олон улсын хамтын нийгэмлэгүүдийн хамтаар бид талархан хүлээн авч байна” гээд АНУ-д хандан “Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах тодорхой арга хэмжээнүүдийг аль болох хурдан хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын амлалтаа биелүүлэн дахин бодол санаагаа өөрчлөхгүй гэдэгт найдаж байна” хэмээн хатгаад авчээ.

Хэвлэлийн төлөөлөгч Ван мөн өндөр хөгжилтэй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ядуу буурай орнуудад тусламж үзүүлэх амлалтаа биелүүлэхгүй байгаатай холбогдуулан “Хөгжингүй орнууд нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хамгийн их хариуцлагыг хүлээх ёстой” гээд “дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг эсрэг хөгжиж буй орнуудад санхүүжилтээр туслах нь хөгжингүй орнуудын ёс суртахууны үүрэг бөгөөд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Парисын конвенцид заасны дагуу биелүүлэх ёстой олон улсын үүрэг юм” гэдгийг мөн онцолжээ.

Италийн Ром хотноо болж өнгөрсөн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болон Шотландын Глазго хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалтад оролцохоор Европт айлчилаад байсан Ерөнхийлөгч Байден орон нутгийн цагаар 2-ны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “БНХАУ нь олон улсын дээд хэмжээний энэхүү уулзалтад ирээгүй нь том алдаа” хэмээн Ши Жиньпин даргыг уулзалтад биечлэн оролцоогүй талаар шүүмжлээд байсан билээ.

Ши Жиньпин "Их 20"-ийн уулзалтад цахим хэлбэрээр үг хэлж, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурал дээр бичгээр мэндчилгээ илгээсэн аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57