БНХАУ: АНУ бол дэлхийн хамгийн том цөмийн аюулын эх үүсвэр
2021, 11 сарын 5. 2:080

Хятад улс цөмийн зэвсгийн хүчин чадлаа эрчимтэйгээр нэмэгдүүлж байна гэсэн АНУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас гаргасан тайланд Хятадын засгийн газрын зүгээс хариу өгч, энэ бол зүгээр "өрөөсгөл хошигнол" хэмээжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Ямар ч улс манай улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй л бол Хятадын цөмийн зэвсгээс үүдэлтэй аюул заналхийлэл үгүй юм” гэж мэдэгджээ.

"Урьдны ижил төстэй мэдээллүүдийн адилаар баримт нотолгоог үл тоомсорлосон өрөөсгөл мэдээ байна” гээд “АНУ уг тайлангаар дамжуулан Хятадыг цөмийн заналхийлэл учруулж байгаа мэтээр мэдээлж байгаа нь хэтэрхий дураараа ярьж авирлаж буй хэрэг, Олон улсын хамтын нийгэмлэгүүд үүнийг худал гэдгийг мэдэж байгаа нь баттай” хэмээн тэрбээр онцлов.

Тэрээр цааш үргэлжлүүлэн “Үнэн хэрэгтээ АНУ бол дэлхийн цөмийн аюулын хамгийн том эх үүсвэр юм" гээд АНУ өөрөө 5550 цөмийн цэнэгт хошуутай хэрнээ нэмж хэдэн их наяд долларыг цөмийн хүчин чадлаа сайжруулахад зарцуулж байна хэмээн шүүмжлэв.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны зүгээс саяхан Конгресст өргөн мэдүүлсэн “Хятадыг оролцуулсан цэрэг, аюулгүй байдлын хөгжил” нэртэй тайланд дурдахдаа Хятадын цөмийн цэнэгт хошуу 2027 он гэхэд 700 болж, 2030 он гэхэд 1000-аас давж магадгүй хэмээн таамаглал дэвшүүлээд байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04