Япон: 18-аас доош насны бүх иргэндээ гамшгийн үеийн 100,000 иений (880$) тэтгэмж олгоно
2021, 11 сарын 5. 22:380

Японы засгийн газар ирэх оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 18-аас доош насны бүх иргэддээ 100.000 иен буюу 880 ам.долларын мөнгөн тэтгэмж олгохоор болжээ. Ёмиури Шимбун сонины 5-ны өдөр мэдээлснээр, Японы засгийн газар болон эрх баригч нам цар тахлын үед ард иргэддээ дэмжлэг болгон бүх хүүхэд, өсвөр үеийнхэнд 100 мянган иен бэлнээр олгохоор тохиролцсон байна.

Энэхүү тэтгэмжийг 0 настай нярайгаас эхлэн ахлах сургуулийн төгсөх 12-р ангийн бүх сурагчдад олгох ба сургуульд сурдаггүй байсан ч хамрагдах боломжтой гэжээ. Тэтгэмж авах зорилтот бүлэгт 20 сая орчим хүүхэд багтаж байгаа ба 2 их наяд орчим иен төсөвлөгдөх төлөвтэй байна. Өнгөрсөн оны 4-р сард Абэгийн засгийн газраас олгосон 100,000 иенийн үндэсний гамшгийн тусламжийн ихэнх хэсэг нь хадгаламж хэлбэрээр иргэдэд хүрснээс, эдийн засгийг идэвхжүүлэх үр нөлөө хангалтгүй байсан гэж үзэн энэхүү шийдвэрийг гаргасан гэжээ.

Фумио Кишидагийн засгийн газрын зүгээс эрх баригч эвсэл, Либерал ардчилсан нам, Гунмён намын сонгуулийн бүх амлалтыг тусгаж энэ сарын 19-ний өдөр шийдвэрлэх эдийн засгийн томоохон бодлогын хүрээнд “18-аас доош насны бүх иргэдэд 100,000 иенийн мөнгөн тусламж үзүүлэх төлөвлөгөө”-г эцэслэн шийдвэрлэх аж.

Мөн Японы засгийн газрын зүгээс бэлэн мөнгө хэлбэрээр ашиглах боломжтой 30,000 иентэй тэнцэх оноог японд оршин суух зөвшөөрлийн “My Number” карт эзэмшигч бүрт олгоход 3 их наяд иений зарцуулахаар дээрх бодлогод мөн тусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57