Жо Байден: Иракийн ерөнхий сайд гэмтэж бэртээгүйд санаа минь амарч байна
2021, 11 сарын 8. 10:530

Ням гарагт Ирак улсын ерөнхий сайд Мустафа аль-Кадхимиг хөнөөхөөр завдаж, дрон ашиглан гэрийг нь бөмбөгдсөн хэрэг гарчээ. Улмаар хэргийн хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийсэн байна.

Iraq: Prime minister unhurt after assassination attempt by drone | News |  DW | 07.11.2021
Iraqi PM decries 'cowardly' attack on his home by drones carrying  explosives | Reuters

 

Түүний хийсэн мэдэгдэлд, “Ирак улсын иргэн, ерөнхий сайд Мустафа аль-Кадхимигийн амийг хөнөөх нь туйлын буруу юм. Миний хувьд ерөнхий сайд гэмтээгүйд санаа амарч байна. Түүний засаглах хэлбэрийг би хувьдаа ихэд сайшаан үзэж байгаа” хэмээжээ.

Мөн тэрээр террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд хариуцлагаа хүлээх ёстойг хэлж, “Миний зүгээс аюулгүй байдлын ажилтнууддаа Иракийн аюулгүй байдлын албаныханд шаардлагатай тусламжийг хүргэж, буруутай этгээдүүдийг илрүүлэх ажилд туслах заавар өгсөн. АНУ Иракийн засгийн газар, ард түмний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хамгаалахын тулд нарийн холбоотой ажиллах болно” гэж мэдэгдсэн юм. Iraqi Prime Minister survives assassination attempt - CNN

Иракийн засгийн газраас мэдээлснээр халдлагад нийт гурван дрон ашигласан бөгөөд тэдний зүгээс хоёрыг нь буулгаж чадсан ч нэг дрон ерөнхий сайдын гэрийг онилж, бөмбөг хаяжээ.

Аз болоход ерөнхий сайд ямар нэг гэмтэл аваагүй юм. Харамсалтай нь ерөнхий сайдын хамгаалалтын албанд ажилладаг 6 хүн шархадсан байна.

Одоогоор халдлагыг хэний захиалгаар үйлдсэн болох нь тодорхойгүй байгаа юм.


Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02