Гималайн нуруунд Францын гурван уулчин энджээ
2021, 11 сарын 9. 9:490

Франс-Пресс агентлагийн 8-ны өдөр мэдээлснээр, Эверест уулын ойролцоох Мингбо мужийн 6000 метрийн өндөр Эйгер уулнаас гурван франц уулчны цогцсыг олж, ойролцоох тосгонд эхэлж хүргэсний дараа нийслэл Катманду руу зөөвөрлөсөн гэж Балбын цагдаа мэдэгджээ.

Уулчдыг оргил руу авирч байх үед нь цасан нуранги болсны улмаас оргилд гарахаа хойшлуулан буцаж буух замдаа сураггүй болсон аж. Тэд өнгөрсөн сарын 26-ны өдөр сансрын утсаар холбогдсоноос хойш дахиж холбоо бариагүй юм.

Эрлийн багийнхан тэднийг цасан нурангид дарагдсан гэж таамаглаж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн боловч цаг агаарын таагүй байдлаас болж нэлээд цаг хугацаа болон хүч зарцуулж байж олжээ. Эрлийн багийн ахлагч Шерпа цогцсуудыг Мингбо мужийн Эйгер оргилын хойд энгэрээс олсон тухайгаа мэдэгджээ.

Дэлхийн хамгийн өндөр 14 оргилын найм нь байдаг Балба улс нь цар тахлын улмаас өнгөрсөн жилийн хаврын авиралтын ид үе болох 3-5-р сар хүртэл Эверест болон Гималайн бүх оргилыг хаагаад байсан юм. Харин өнгөрсөн жилийн 7-р сараас эхлэн авирагчид тус улсын виз авалгүйгээр шууд авиралт хийх тусгай зөвшөөрлөө авснаар хилээр нэвтрэх боломжтой болсон байна. Гэвч тус улсын эдийн засгийн байдал хүндрэхийн хэрээр энэ оны 9-р сараас вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад виз олгож, хорио цээрийн дэглэмд оруулалгүй хилээр нэвтрүүлж эхлээд байсан юм.

Балбын аялал жуулчлалын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 8%-ийг бүрдүүлдэг бөгөөд шууд болон шууд бусаар 1.05 сая гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Гэвч цар тахал дэгдсэн 2020 онд гадаадын жуулчдын тоо 2019 онтой харьцуулахад 80 гаруй хувиар буурсан байна.

Эверестэд авирах зөвшөөрлийн хураамж нь 11,000 ам.доллар байдаг бөгөөд хөтөч, ачигч хөлслөх, зочид буудал, унаа, хоол хүнс зэрэгт дунджаар нэг уулчин 60,000 ам.доллар зарцуулдаг аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53