Гэр хорооллын иргэдийг ажлын байраар хангах нээлттэй өдөрлөгийг Zangia.mn хамтран зохион байгууллаа
2021, 11 сарын 9. 10:510

Монголын иргэн бүрд ажлын байр! уриатай Zangia.mn, "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төсөл, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран АЖИЛД ЗУУЧЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-ийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөг нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын иргэдэд илүү ойртож, Чингэлтэй дүүргийн 18-р хороон дахь “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний хөгжлийн төв”-ийн байранд зохион байгуулагдсанаараа онцлогтой болсон юм.

Өдөрлөгт Zangia.mn, Номин Холдинг, Монкон Групп, Моннидер ХХК, Хулан Уул ХХК, CU, Сод Монгол Групп, Грийн Групп зэрэг 20 орчим байгууллага, МСҮТ, Хөдөлмөр зуучлалын хэлтсүүд оролцож, нийт 400 гаруй иргэн хүрэлцэн ирсэн.

Хүрэлцэн ирсэн иргэд ажилд орохыг хүссэн байгууллагынхаа хүний нөөцийн ажилтантай шууд уулзахаас гадна Zangia.mn-нд бүртгүүлэх, ажлын байранд анкетаа илгээх заавар зөвлөгөөг авч сэтгэгдэл өндөр байлаа.

Zangia.mn-ий зүгээс төслийн зохион байгуулагч нартай хамтран тус өдөрлөгийг бусад дүүрэгт ч зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26