Энэтхэг улсад Зика вирусийн 89 тохиолдол бүртгэгджээ
2021, 11 сарын 9. 12:000

Энэтхэг улсын хамгийн олон хүн амтай муж болох Уттар Прадешт Зика вирусийн 89 тохиолдол бүртгэгджээ. Шинэ бүртгэгдсэн тохиолдол дунд 17 хүүхэд вирусээр халдварлаад байгаа юм.

Улмаар Канпур дүүргийн эмнэлгийн ахлах Доктор Непал Сингийн мэдээлж байгаагаар ойрын хугацаанд шинэ тохиолдлын тоо эрс нэмэгдээд байгаа гэнэ.

Энэтхэг улсын хувьд Зика вирус анх 2017 онд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш өдгөө 4 жилийн дараа вирус бүрмөсөн устаж үгүй болоогүй байсаар байгаа ажээ.

Шумуулаар дамждаг тус вирус нь бага насны хүүхдийн тархины хэмжээг агшихад нөлөөлдөг бөгөөд Гийена-барре хам шинжийг үүсгэдэг юм. Хэдийгээр шумуулаар халдварладаг гэгддэг ч энэхүү вирус нь бэлгийн замаар халдварлах нь бий гэнэ.

Тийнхүү Энэтхэг улсын хувьд Зика вирус бүртгэгдсээр ирсэн ч энэ удаагийнх шиг ийм олноор буюу нэгэн том голомтын хэмжээнд хүртэл бүртгэгдэж байгаагүй ажээ. Тиймээс мужийн захирагчийн зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх заавар өгч, вирусийн тохиолдол нэг бүрийг сайтар ажиглахыг зөвлөсөн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26