Ирэх долоо хоногт Байден, Ши Жиньпин нарын цахим дээд хэмжээний уулзалт болно
2021, 11 сарын 10. 8:360

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ирэх долоо хоногт цахим хэлбэрээр дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа тухай Блүүмберг суваг мэдээллээ.

Тус сувгийн орон нутгийн цагаар 9-ний өдөр мэдээлснээр, тус дээд хэмжээний уулзалтын товыг хараахан шийдээгүй байгаа ч 2 талын албаны хүмүүс зөвшилцөж байна хэмээн онцолжээ.

Өнгөрсөн сард Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Хятадын гадаад харилцааны улс төрийн товчооны гишүүн Ян Жечи нар Швейцарийн Цюрих хотноо уулзах үеэрээ энэ онд Ерөнхийлөгч Байден, Ши Жиньпин нарын цахим дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцсон юм.

Энэ уулзалт нь Байдены албан тушаалаа хүлээж авснаас хойших Ши Жиньпин даргатай хийж буй анхны цахим дээд хэмжээний уулзалт болох аж. Хоёр удирдагчид өнгөрөгч 2, 9-р сард хоёр удаа утсаар холбогдсон боловч цахим болон нүүр тулсан хэлбэрээр нэг ч дээд хэмжээний уулзалт хараахан хийгээгүй байсан юм.

Өнгөрсөн сарын сүүлчээр Италийн Ром хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, Хятадын удирдагчдын анхны уулзалт болох эсэх нь анхаарал татаж байсан ч Ши Жиньпин дарга хүрэлцэн ирээгүйн улмаас мөн л хойшлогдсон юм. Цар тахал дэгдсэн өнгөрсөн жилээс хойш Ши дарга гадаадад ямар нэгэн айлчлал, уулзалтуудад оролцоогүй билээ.

Энэхүү уулзалтаар 2 тал харилцаагаа сайжруулах эсэх, Хойд Солонгосын цөмийн зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдсан асуудлууд дээр хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг эрэлхийлэх боломж олгох уу гэдэгт АНУ, Хятад хоёр анхаарлаа хандуулж байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02