Элон Маск Теслагийн хувьцаанаас 1.1 тэрбум ам.доллартой тэнцэх хувиа заржээ
2021, 11 сарын 11. 12:070

Теслагийн ерөнхий захирал Элон Маск өөрийн хувьцаанаас 1.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хувийг заржээ.

Тэрээр саяхан өөрийн Твиттер хуудаснаа хувьцаагаа зарах эсэх талаар санал асуулга явуулаад байсан юм. Улмаар санал асуулгад 3.5 сая хүн оролцож, 58 хувь нь түүнийг хувьцаагаа зарахыг дэмжсэн тул тэрээр өөрийн эзэмшдэг нийт хувьцааны 0.5 хувийг зарсан байна. Элон Маскийн хувьд 2016 оноос хойш хувьцаагаа огт зараагүй юм.

Түүний хувьцаагаа зарах болсон шалтгааныг нь олон нийтийн зүгээс тэрбумтнууд хангалттай хэмжээний татвар төлөхгүй байна гэсэн шүүмжлэлтэй холбож тайлбарлаад байгаа ч 0.5 хувийн хувьцаагаа зарах захиалгыг аль есөн сард хийсэн байна.

Тийнхүү Элон Маск өөрийн Твиттер хуудаснаа, “Би ердөө л Теслагийн хувьцааг эзэмшдэг, мөнгөн хэлбэрээр ямар ч ашиг хүртдэггүй. Тиймээс миний хувьд татвар төлөх ганц нөхцөл нь би өөрийн хувьцаанаас худалдах юм” хэмээн тайлбарлажээ.

Одоогоор түүний нийт хөрөнгө 280 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа бөгөөд хэдийгээр хувьцаагаа зарсан ч цаана нь 170 сая ширхэг хувьцаа түүний нэр дээр байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53