Их Британи: Суурин утасны киоскуудыг авч үлдэхээр чармайж байна
2021, 11 сарын 11. 14:050

Суурин утасны хэрэглээ хорин жилийн өмнөхтэй харьцуулахад илт багассан ч Их Британи улс суурин утасны киоск бүхий улаан хайрцгуудыг авч үлдэхээр чармайж байна.

Улмаар Офком харилцаа холбооны зохицуулах хорооноос киоск хайрцгийг ихэвчлэн яаралтай тусламж шаардлагатай үед, сүлжээгүй бүсүүдэд өргөнөөр хэрэглэдэг болохыг тайлбарлаж, 12 сарын хугацаанд дор хаяж 52 дуудлага хийсэн киоскуудыг ашиглалтад үлдээхээр шийдвэрлэжээ.

Мөн амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх тусгай дугаарт дуудлага бүртгэгдвэл киоскыг байгаа газарт нь үлдээх журмыг баталсан байна. Учир нь амиа хорлохоор сэдсэн хүмүүс өөрсдийн гар утасны дугаараас бус киоск машинаас тусламжийн дугаар луу залгах тохиолдол их байдаг тул амиа хорлолтоос урьдчилан сэргийлж, амиа хорлолтыг багасгах зорилгоор киоскуудыг хэрэглээнд үлдээх гэнэ.

Офкомын захирал Селина Чадхагийн хэлснээр, “Зарим байршилд байх утаснууд харьцангуй бага дуудлага хүлээж авах нь бий. Гэхдээ заасан хугацаанд тухайн киоскыг ашиглан хүүхдийн хүчирхийлэл, осол гэмтэл, амиа хорлолттой холбоотой асуудлаар дуудлага хийсэн байх аваас бид киоскыг нүүлгэн шилжүүлэхгүй” хэмээжээ.


Эх сурвалж: NPR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59