ОХУ: Онцгой нөхцөлд хэрэглэхээр 370 мянган ор дэлгээд байснаас 82,8 хувь нь ашиглалтад байна
2021, 11 сарын 11. 16:060

Лхагва гарагт ОХУ-ын дэд сайд Татьяна Голиковагийн мэдээлснээр коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулж дэлгэсэн эмнэлгийн орнуудын 83 хувь нь ашиглалтад байгаа гэнэ.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-д коронавирусийн шинэ тохиолдлын тоо өдөр бүр өсөж, амиа алдах хүмүүсийн тоо ч нэмэгдэх болсон юм. Тийнхүү эрүүл мэндийн яамнаас онцгой нөхцөлд хэрэглэхээр 370 мянган ор бэлдээд байснаас одоогоор 82,8 хувийн дүүргэлттэй байгаа ажээ.

Лхагва гарагт гэхэд ОХУ-д 38058 шинэ тохиолдол, 1239 эндэгдэл бүртгэгдсэн байна.

Хэдийгээр тус улсын эрдэмтэд вакцин бүтээж, олноор үйлдвэрлэж байгаа ч ард иргэдийн вакциндаа хамрагдах идэвх тун сул байгаа юм. Улмаар вакцинжуулалт эхлээд өдгөө бараг найман сарын нүүрийг үзэж байгаа ч ард иргэдийн ердөө 40 хүрэхгүй хувь нь вакциндаа бүрэн хамрагджээ.


Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52