CNBC: Ши Жиньпин Байденыг Бээжингийн олимпод урьж магадгүй
2021, 11 сарын 11. 22:440

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийх дээд хэмжээний цахим уулзалтын үеэр ирэх оны хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпод түүнийг урих магадлалтай хэмээн орон нутгийн цагаар 11-ний өдөр АНУ-ын бизнес мэдээллийн CNBC суваг ойрын 2 сурвалжаас иш татан мэдээлэв.

Эх сурвалжуудийн мэдээлснээр, Ши Жиньпин ирэх долоо хоногт болох АНУ-Хятадын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Байденыг Бээжингийн олимпод өөрийн биеэр урих төлөвлөгөө гаргасан байх магадлалтай гэжээ.

Хэрэв үнэхээр Ерөнхийлөгч Байденыг урьсан тохиолдолд түүний хувьд толгойны өвчин болно гэж CNBC суваг таамаглаж байна. Учир нь урилгыг хүлээж авахаас татгалзвал хоёр орны харилцааг хөргөх бас нэгэн хүчин зүйл болж болзошгүй билээ. Хэрвээ эсрэгээр тус урилгыг хүлээж авбал Байдены засаг захиргаа ардчилал, хүний ​​эрхийг чухалчилдаг үндсэн бодлоготой нь зөрчилдөх юм.

Тодруулбал, “Их 7”-ийн улс орнууд Бээжингийн олимпод тамирчидаа оролцуулах хэдий ч удирдагчид нь оролцохгүй байх “дипломат бойкот”-ын талаар хэлэлцэж байгаа энэ үед нөхцөл байдал илүү ээдрээтэй болж болзошгүй байна хэмээн CNBC суваг онцлов.

Цагаан ордон болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна гэж тус мэдээнд мөн дурджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00