WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Британийн шоронд хуримаа хийнэ
2021, 11 сарын 14. 9:460

WikiLeaks сайтыг үндэслэгч өдгөө 50 настай Жулиан Ассанж шоронд ял эдэлж байх хугацаандаа гэрлэхээр төлөвлөжээ.

Орон нутгийн цагаар 12-ны өдөр ВВС агентлагийн мэдээлснээр, Ассанж Английн Лондон хот дахь Беллмарси шоронд ял эдэлж байх хугацаандаа эхнэр Стелла Морристай хуримын ёслол хийх зөвшөөрөл авсан байна.

Ассанж 2011 онд Морристай анх танилцсанаас хойш хоёр хүүтэй болсон хэдий ч нуугдаж бусгаж явсаар удалгүй баригдаж ял эдлэх болсноор өдийг хүртэл гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан аж. Тэрбээр Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яамнаас 7 жил зугтаж явахдаа өөрийн хуулийн багийн бүрэлдэхүүнд байсан Өмнөд Африкийн хуульч эхнэртэйгээ танилцаж, 2015 оноос хойш болзож эхэлсэн байна.

Шоронгийн ажилтан "Ассанжийн хуримд өргөдөл гаргах журам нь бусад хоригдлуудад мөрдөгдөж байсантай ижил байсан" хэмээн онцлов. Хурим хийх зөвшөөрлөө хүлээн авсны дараа түүний эхнэр Морис "Бидний гэрлэлтийн харилцаанд цаашид ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй байх гэж найдаж байна" гэжээ.

1983 оны Их Британийн гэрлэлтийн тухай хуулийн дагуу хоригдлууд шоронд хуримын ёслолоо хийхийг зөвшөөрсөн бөгөөд бүх зардлыг нь өөрсдөө хариуцдаг байна.

2010 онд АНУ-ын армийн байлдагч Брэдли Мэннинг нь Ирак, Афганистаны дайны тухай 700,000 тайлан, Төрийн департаментын нууц дипломат баримт бичгүүдийг хулгайлан Австралийн иргэн Ассанжид хүлээлгэн өгч, WikiLeaks сайтаар дамжуулан олон нийтэд ил болгож байсан юм. Үүний дараа тэрээр Их Британи дахь Эквадорын элчин сайдын яамнаас долоон жилийн турш оргон зайлсны эцэст 2019 оны дөрөвдүгээр сард баривчлагдсан билээ.

2019 онд АНУ түүнийг Сөрөх тагнуулын тухай хуулийг зөрчсөн гэх мэт 18 зүйл ангиар буруутгаж, Их Британиас шилжүүлэн өгөхийг хүссэн хэдий ч Ассанж АНУ-ын шилжүүлэн өгөх хүсэлтийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57