Tesla, GM, BMW компаниуд зарим эд анги, функцыг нь суурилуулаагүй автомашин үйлдвэрлэж эхэлжээ
2021, 11 сарын 15. 23:060

Дэлхий даяар хагас дамжуулагчийн хомсдолд ороод буй энэ цаг үед дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч Tesla, GM, BMW зэрэг компаниуд сүүлийн үед зарим эд анги, функц бүрэн суурилуулаагүй тээврийн хэрэгсэлийг үйлдвэрлэн худалдаанд гаргах болжээ.

Tesla компанийн хувьд USB порт эсвэл гар утас цэнэглэх портоор тоноглогдоогүй тээврийн хэрэгслийг худалдаанд гаргаж байгаа бөгөөд зарим хэрэглэгчид энэ тухай урьдчилан мэдэлгүйгээр захиалгаа хүлээн авсан тухай цахилгаан тээврийн хэрэгслийн сэтгүүл Electrek мэдээлэв.

General Motors (GM) компани ч Chevrolet Colorado, Blazer зэрэг голлох загваруудаа халаалттай суудлын функцгүйгээр үйлдвэрлэхээр шийдсэн бол Германы BMW компани мэдрэгчтэй дэлгэцийг суурилуулаагүйнхээ төлөө хэрэглэгчдэд 500 ам.долларын хямдрал үзүүлэхээр шийдсэн тухай тус салбарын мэргэшсэн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд онцолжээ.

Хагас дамжуулагчийн хомсдол ирэх он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ба Өмнөд Солонгос зэрэг зарим улсуудад тээврийн хэрэгсэл худалдан авснаас хойш нэг жил хүртэл хүлээх тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57