Байден Ши Жиньпин нарын анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ
2021, 11 сарын 16. 9:490

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Тус цахим уулзалт Америкийн цагаар 15-ны 19 цаг 45 минут, Хятадын цагаар 16-ны 8 цаг 45 минут орчимд эхэлсэн юм.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Байден өнгөрөгч нэгдүгээр сард албан тушаалаа авснаас хойш хийж буй анхны уулзалт юм. Хоёр орны удирдагч өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа утсаар холбогдсон ч уулзалтын түвшинд хүрээгүй юм.

Өнгөрсөн сарын сүүлээр Ромд болсон "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр удирдагчийн анхны уулзалт болох байсан ч Ши Жиньпин уулзалтад биечлэн оролцолгүй цахим хэлбэрээр орлцсноос талаар болсон юм.

АНУ-Хятадын харилцаа урьд өмнөхөөсөө улам хүйтэрч буй энэ үед хоёр орны удирдагчид цахим хэлбэрээр ч болтугай уулзалт хийж, хоёр орны цаг үеийн асуудал, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар ярилцаж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.

Байдены засаг захиргаа тангараг өргөх үеэрээ Хятадыг хамгийн том аюул заналхийлэл учруулагч, мөн өрсөлдөгч хэмээн тодорхойлж, худалдааны асуудал төдийгүй Тайвань, хүний ​​эрх зэрэг асуудлаар бүх талаар дарамт шахалт үзүүлсээр ирсэн билээ. Хятад улс ч үүний хариуд эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж байсан юм. Тиймээс тус дээд хэмжээний уулзалтаар 2 орны зөрчилдөөнийг намжааж, хамтын ажиллагааны үндэс суурийг өргөжүүлж чадах эсэхэд дэлхий нийт чих тавьж байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31