АНУ-ын нүүрсний үнэ сүүлийн 12 жилийн дээд хэмжээнд хүрчээ
2021, 11 сарын 16. 23:120

АНУ-ын нүүрсний үнэ сүүлийн 12 жилийн хугацаан дахь хамгийн дээд цэгтээ хүрсэн нь эрчим хүчний үнийн өсөлтийг дагуулан инфляцид нөлөөлөх вий гэсэн айдсыг үүсгээд байгаа аж.

Блүүмбэрг Ньюс сувгийн орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын Пенсильвани мужийн Төв Аппалачиа дахь нүүрсний зах зээлийн спот үнэ энэ долоо хоногт тонн тутамд 89.75 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн долоо хоногоос даруй 10 гаруй ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Энэ нь 2009 онд АНУ-ын нүүрсний экспортын өсөлтөөс болж дотоодын зах зээлийн үнэ өссөнөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод буй аж.

Бусад бүс нутагт нүүрсний үнэ дээрхтэй харьцуулахад арай хямд байгаа боловч сүүлийн саруудад мөн л өссөөр байна. Нүүрсний үнэ ийнхүү өсч байгаа нь энэ өвөл америкчуудын халаалтын зардал нэмэгдэх дохио болоод байгаа юм. АНУ-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч Duke Energy болон Excel Energy компаниуд энэ өвөл тус улсын нэг өрхийн сарын халаалтын зардал ойролцоогоор 11 доллараар өснө гэж таамаглажээ.

Хүнс, орон сууц, автомашины үнэ нэмэгдэхийн хажуугаар дулааны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляци 1990 оноос хойших хамгийн огцом өсөлтийг үзүүлэх төлөвтэй байгаа юм. Айл өрхийн төсөв ч улам хумигдах нь гарцаагүй.

"Сүүлийн үед нүүрсний үнэ өсч байгаа нь дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний хомсдол энд тэндгүй нүүрлэсний улмаас нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Гэвч нүүрсний хэрэглээг багасгах бүр цаашлаад тэглэх талаар ид яригдаж буй энэ цаг үед тэс өөр зураглал болж байна” хэмээн Блүүмбэрг Ньюс суваг онцлов.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52