Galaxy ухаалаг утас болон цагнууд шинэчлэгдэн сайжирч, нууцлалын функц нэмэгджээ
2021, 11 сарын 17. 8:160

Самсунг Электроникс компанийн зүгээс Galaxy ухаалаг утас болон ухаалаг цагныхаа программ хангамжийг шинэчилсэн тухайгаа 16-ны өдөр зарлалаа.

Тус компани хоёр томоохон шинэчлэл хийсэн байна. Нэгдүгээрт, хамгийн сүүлийн үеийн хэрэглэгчийн туршилтат(UX) программ хангамж болох 'One UI 4' албан ёсоор худалдаанд гаргаж байгаа ба уг шинэ өнгөт палитрыг ашиглан үндсэн дэлгэц, дүрс, санамж, дэлгэцийн зураг болон бусад зүйлийг өөрчлөх боломжтой.

Мөн уг шинэ программыг нэвтрүүлснээр хэрэглэгчид юуг хуваалцах эсвэл юуг нууцлахаа өөрөө сонгох боломжийг олгож, нууцлалын функцуудыг өргөжүүлж өгснөөрөө давуу талтай юм. Ингэснээр таны камер эсвэл микрофонтой програм холбогдох үед танд шууд мэдэгдэх бөгөөд "Нууцлалын хяналтын самбар"-аас тохиргоогоо удирдах боломжийг олгож байна.

Тус компани нь 15-ны өдөр Солонгос, Америк, Европ дахь Galaxy S21 цувралд “One UI 4”-ийг ашигласан бөгөөд цаашид Galaxy Z, Galaxy S, Galaxy Note болон таблетуудад уг программыг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Galaxy Watch 4 ухаалаг цагны хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтийг Galaxy Watch, Galaxy Watch Active, Galaxy Watch Active 2, Galaxy Watch 3 дээр ашиглах боломжтой. Шинэчлэлтийг эхлээд Солонгос, АНУ-д хийх бөгөөд бүс нутгийг цаашид өргөтгөх юм.

Ингэснээр хэрэглэгчийн хөдөлгөөн илрээгүй байх үед гэнэт унасан тохиолдолд урьдчилан тогтсон харилцагч руу нь "SOS" мэдээлэл илгээх функцыг ашиглаж болох юм. Мөн найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ алхалтын тоогоороо өрсөлдөх боломжтой багийн функцийг мөн нэмжээ.

Тус компанийн Утасгүй сүлжээний бизнес хариуцсан дэд ерөнхийлөгч Жан Хён Юн "Бид зөвхөн ухаалаг утасны хэрэглэгчдээр тогтохгүй таблет хэрэглэгчиддээ ч Samsung экосистемд илүү хялбар холболтыг мэдрүүлэхийн тулд шаргуу ажиллах болно” хэмээн онцлов.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03