“Степ Голд” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
2021, 11 сарын 17. 17:080

“Степ Голд” компани Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 10 жилийн хугацаанд 5-10 сая хүртэлх тооны мод тарихаар зорин ажиллаж эхэллээ.

“Степ Голд” нь олон нийтэд нээлттэй хувьцаат компани бөгөөд уул уурхайн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд Монгол Улсад байгуулагдаж, 2018 онд Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид олон нийтэд хувьцаагаа амжилттай гаргасан анхны Монгол компани болсон юм. Гол төсөл нь Дорнод аймагт оршдог Алтан Цагаан Овоо төсөл.

“Степ Голд” компани байгуулагдсанаасаа хойш Монгол Улсад одоогийн байдлаар нийт 70 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Цаашид Алтан Цагаан Овоо төслийн 2-р шатны бүтээн байгуулалтад зориулж, 128 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар зорьж байна.

Өнөөдрийн байдлаар тус компанийн төслийн хэмжээнд 400 гаруй хүн ажиллаж байгаагийн 99% нь монголчууд. Мөн 75% нь орон нутгийн иргэд юм. Ханган нийлүүлэгчид нь 100% монгол компаниуд. Төслийн 2-р шат ашиглалтад орсноор ажлын байр 300-аар нэмэгдэж, үйлдвэрлэл өсөх тооцоололтой.

“Степ Голд” компани нь орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, 2017 оноос хойш давхардсан тоогоор орон нутгийн 1000 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна. Мөн Канад улсад байгаль орчны чиглэлээр суралцах оюутанд 100%-ийн тэтгэлэг олгох шинэ хөтөлбөрийг саяхан зарласан юм.

Үйлдвэрлэл, олборлолтоо эхлэхээс өмнө буюу 2018 оноос байгаль орчинд чиглэсэн ажлуудаа хийж эхэлсэн. Улмаар 2018 оноос ирээдүйн биологийн нөхөн сэргээлтэд ашиглах тарьц, суулгац бэлтгэх, тал хээрийн бүс нутагт дасан зохицох чадвартай модны төрөл зүйлийг тодорхойлох зорилгоор “Мод үржүүлэг, бойжуулгын туршилтын талбай” байгуулсан. Энэ талбайд тарьсан суулгацуудаа ашиглан уурхайн орчимд болон Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд ногоон байгууламж байгуулах ажлыг эхэлсэн. Өнөөдрийг хүртэл нийт 5200 орчим мод тарьснаас 80 хувьтай ургаж байна.

“Степ Голд” компани “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж байгаагийн хүрээнд 10 жилийн хугацаанд 5-10 сая хүртэлх тооны мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй. Энэ дагуу Дорнод, Баянхонгор аймгийн сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дархан цаазат Богд Хан Уул, Туул голын эх орчмын газарт ойжуулалт, нөхөн тарилт хийх юм. Ингэхдээ орон нутгийн өөрөө удирдах байгууллага, ойн мэргэжлийн болон төрийн бус байгууллага, нэгжүүдтэй нягт хамтарч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойжуулах ажлыг хийнэ. Мөн модны арчилгаа, усалгаа, модны ургалтын хувийг сайжруулахад тогмтол анхаарч, чиглэж ажиллахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00