Хятадын удирдах алба тушаалтны эсрэг мэдэгдэл хийсэн Пен Шуайн аюулгүй байдалд олон нийт санаа зовниж байна
2021, 11 сарын 18. 11:310

Хятадын дэд сайд асан Жан Гаолид хүчиндүүлсэн гэж мэдэгдээд байсан Пен Шуайн бичсэн цахим шууданг CGTN агентлаг олонд дэлгэжээ. Гэвч түүний шууданг үзсэн хүмүүсийн зүгээс тамирчны аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд байгаа юм.

Учир нь Пен Шуай энэ сарын эхэнд Вэйбо хуудаснаа Хятадын дэд сайд асан Жан Гаоли өөрийг нь хүчирхийлсэн гэж мэдэгдсэнээс хойш олон нийтийн өмнө үзэгдээгүй ажээ.

Тийнхүү сураг тасарснаас хойш анх удаа буюу энэ лхагва гарагт CGTN агентлагаас түүний бичсэн гэх цахим шууданг нийтэд дэлгэсэн юм. Тус шууданд Пен Шуай, “Бүх зүйл хэвийн байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд би ердөө л гэртээ амарч байлаа” хэмээж, дэд сайдын тухай хийсэн мэдэгдэл нь худал байсан гэдгийг дурджээ.

Image

Гэсэн ч олон нийтийн зүгээс шууданг Пен Шуай бичээгүй, бичсэн ч хэн нэгний нөлөөтэй гэж хардах болсон байна. Улмаар Эмэгтэйчүүдийн газрын теннисний холбооны тэргүүн Стив Саймоны мэдэгдсэнээр тухайн цахим шууданг хатагтай Пен бичсэн гэдэгт итгэхэд тун бэрх байна гэсэн байна. Тэрээр, “Энэхүү шууданг Пен Шуай өөрөө бичсэн гэдэгт итгэхэд тун бэрх юм. Эмэгтэйчүүдийн газрын теннисний холбоо болон дэлхий дахин түүнийг аюулгүй байгааг гэдгийг баттай мэдэх эрхтэй” хэмээжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41