Европын Холбоо ядуу буурай орнууд руу хог хаягдал экспортлох тухай хуулийг чангатгаж байна
2021, 11 сарын 18. 21:471

Орон нутгийн цагаар 17-ны өдөр Европын Комиссын зүгээс хэвлэл мэдээлийн хэрэгслээр дамжуулан мэдээлснээр, Европын Холбооны гишүүн орнууд өөрсдийн хогоо ядуу буурай орнууд руу экспортлох тухай хуулийг чангаруулсан нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэжээ.

Европын Холбооны гишүүн орнууд өнгөрсөн онд 33 сая тонн орчим хог хаягдал экспортолсон бөгөөд үүний тал хувийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) гишүүн бус орнууд руу илгээсэн байна. Нэмэлт өөрчлөлтийн дагуу ЭЗХАХБ-ын гишүүн бус орнуудад хог хаягдлын экспортыг ерөнхийд нь хязгаарлахаар тусгаж байгаа аж.

Ингэснээр тухайн улс импортлох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, байгаль орчинд хор хөнөөлгүйгээр хог хаягдлыг устгах чадвартай гэдгээ нотолсон тохиолдолд экспортыг зөвшөөрөх гэнэ.

Түүнчлэн, Европын Холбооны бүх хог хаягдал экспортлогч компаниуд нь экспортлож буй хогны хүрэх газар Европын Холбооны бус бүс нутагт оршдог бол тухайн түнш байгууллагат хөндлөнгийн аудит хийж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг нотлох ёстой. Мөн хуванцар, цаас, төмөр зэрэг хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжид хүргэх зохицуулалтыг хялбаршуулсан нэмэлт өөрчлөлт орж байгаа аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
103.57.92.162
   /
2021, 11 сарын 19. 9:17

Монгол хог хаягдал импотлогч болоод удаж баыгаа биздээ. Хаа сайгүй герман ,солрнгос комисс. Хог хаягдалыг өргөнөөр хэрэглэгч уос болоод удаж бна да писда.

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04