Катэй Пасифик коронавирусийн халдвар авсан 3 нисгэгчээ ажлаас нь чөлөөлжээ
2021, 11 сарын 19. 9:190

Хонконгийн агаарын тээврийн Катэй Пасифик компани ХБНГУ-ын Франкфурт хотод коронавирусийн халдвар авсан 3 нисгэгчээ ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, Катэй Пасифик компаниас дотоод мөрдлөг хийж, нисгэгчид нь гадаадад нислэг үйлдэх үеэрээ коронавирусийн журмыг ноцтой зөрчсөн болохыг илрүүлсэн байна.

Тэдний зүгээс хийсэн мэдэгдэлд, “Халдварын тохиолдлуудын хүрээнд хийсэн мөрдлөгийн хүрээнд бид хөлгийн баг коронавирусийн журмыг ноцтой зөрчсөн болохыг илрүүллээ. Тиймээс Катэй Пасификийн зүгээс тэдгээр ажилтнуудаа ажлаас нь чөлөөлөх болсон. Манай байгууллагын ажилчид, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал бол бидний хувьд нэн тэргүүнд байх учиртай” хэмээжээ.

Гэвч Катэй Пасифик “ноцтой зөрчил” гэж чухам яг ямар үйлийг тодорхойлж байгаагаа тодруулж хэлээгүй байна. Улмаар гарсан хэргийн хүрээнд тэд байгууллагын дотоод журмаа эргэн харах болсноо мэдэгдсэн юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01