АНУ-ын эмийн үйлдвэрлэгч байгууллага болох Файзераас “хөгжингүй” гэх тодотголтой 95 оронд коронавирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг үйлдвэрлэж, худалдаалах эрхийг олгоно гэдгээ мэдэгджээ.
Улмаар дээрх гэрээг үзэглэсэнээр дэлхийн нийт хүн амын 53 хувьд коронавирусийн эсрэг эмийн эмчилгээ хүртээмжтэй болох гэнэ.
Гэхдээ “хөгжингүй” орнуудын тоонд вирусийн тархалт өндөртэй буюу Бразил тэргүүтэй орнууд багтахгүй ажээ.
Файзераас хэлж байгаагаар тэдний бүтээж байгаа эм нь коронавирусийн халдварын эрт үед өвчтөнд өгвөл халдвар хүндэрч, үхэлд хүргэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэнэ. Тэдний хийсэн судалгааны хүрээнд эм 89 хувийн үр дүнтэй үйлчилж байна гэсэн юм.
Эм үйлдвэрлэх эрхийг олон улсад олгосноор Файзер компанийн хувьд ямар нэг давуу эрх эдлэхгүй бөгөөд зөвшөөрлийн хүрээнд эмийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, олон улсад нийлүүлэх нөөцийг хангалттай бүрдүүлэх нөхцөлөөр л хангаж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC