Сальвадорын Ерөнхийлөгч дэлхийн анхны "Биткойн хот"-ыг байгуулахаа зарлажээ
2021, 11 сарын 22. 8:340

Өнгөрсөн есдүгээр сард дэлхийд анх удаа Биткойныг хууль ёсны мөнгөн тэмдэгт болгон баталсан Төв Америкийн Сальвадор улс дэлхийн анхны “Биткойн хот”-ыг байгуулна гэдгээ зарлалаа.

Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле орон нутгийн цагаар 20-ны өдөр Сальвадорын Мисата хотод болж өнгөрсөн Латин Америкийн Биткойн-блокчейний бага хурлын үеэр энэхүү төлөвлөгөөгөө зарласан тухай Ассошиэйтед Пресс агентлаг онцлов.

"Биткойн хот"-ыг байгуулахаар төлөвлөж буй газар нь Сальвадорын өмнөд хэсэгт орших Номхон далайн эрэг дээрх Кончагуа галт уулын ойролцоо байрладаг бөгөөд галт уулын гүний дулааны эрчим хүчээр тус хотыг эрчим хүчээр ханган Биткойн олборлоход ашиглах болно гэж Букеле тайлбарласан байна.

Тус хотод 10%-ийн НӨАТ-аас бусад эд хөрөнгө, орлогын албан татвар гэх мэт өөр ямар нэгэн татвар шимтгэл огт ногдуулахгүй байх тухай Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх ба Ерөнхийлөгч Букеле дэлхийн өнцөг булан бүрт буй хөрөнгө оруулагчдад хандан “Энд хөрөнгө оруулалт хийж, эргүүлээд хүссэн хэмжээгээрээ мөнгө олж аваарай” хэмээжээ.

Мөн Сальвадор улсын засгийн газрын зүгээс ирэх онд тус хотын бүтээн байгуулалтад зориулан 1 тэрбум ам.долларын үнэ бүхий дэлхийн анхны Биткойны бонд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24