НҮБ: Афганистаны банкны систем хэдхэн сарын дараа дампуурах эрсдэлтэй тулгараад байна
2021, 11 сарын 22. 23:480

НҮБ-ын зүгээс Афганистаны банкны системийн хөрвөх чадвар алдагдаж, хадгаламжийн хэмжээ буурснаас улбаалан хэдхэн сарын дараа дампуурах эрсдэл өндөр байгааг анхааруулсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан Афганистаны банк, санхүүгийн системийн талаарх гурван хуудас бүхий тайланд дурдахдаа “Афганистаны санхүү, банкны систем туйлын хүнд байдалтай байна. Хэрвээ банкны салбарын систем энэ эрчээрээ дампуурахад хүрвэл үүнээс үүдэн гарах эдийн засгийн зардал, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө тоймгүй их байх болно” хэмээн онцолсон байна.

Үргэлжлүүлэн “Одоогийн байдал даамжирвал энэ оны эцэс гэхэд Афганистаны банкууд дахь мөнгөн хадгаламжын 40 орчим хувь нь эргэн татагдах төлөвтэй байна. Үүнээс үүдэн хязгаарлагдмал үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулж, банкны системийг дампуурахаас сэргийлэхийн тулд ард иргэд, аж ахуй нэгжүүдийг банкнаас мөнгөө татаж авах явцыг зогсоох нь нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой зүйл болоод байна” гэж үзжээ.

Тус улсад Талибан бүлэглэл хяналтаа тогтоосны дараа гадаадын тусламж зогсч, гадны орнууд дахь хөрөнгийг нь царцааснаас үүдэн Афганистанд эдийн засгийн хүндрэл учирч, үүнээс үүдэн банкинд мөнгө байршуулах, мөнгө татах үйл ажиллагааг зохицуулдаг банкны системд ч асуудал үүссэн хэмээн нэмэлт тайлбар хийв.

Тус улсад үйл ажиллагаа явуулж буй банкууд нь гадны орнуудаас доллар татах замаар хөрвөх чадвараа баталгаажуулдаг байсан бол Талибан бүлэглэл засгийн эрхэнд гарснаас хойш энэ урсгал зогсч, хөрвөх чадварт мөн л асуудал үүсэж болзошгүй байдал үүсээд байгаа аж.

Одоогийн байдлаар Афганистан улс нь 4 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгттэй боловч гүйлгээний хэмжээ нь ердөө 500 мянган ам.доллароор хязгаарлагдаж байгаа гэв. Хэрэв банкны систем энэ чигтээ байсаар дампуурахад хүрвэл дахин босгоход хэдэн арван жил шаардагдана гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс анхаарууллаа.

Үүний шийдэл болгон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс богино болон дунд хугацааны хөрвөх чадварыг хангахын тулд хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох зэргээр тус улсын санхүүгийн системийн талаар гүн гүнзгий ойлголттой Дэлхийн банк болон Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах саналыг тавьсан байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00