46 сая канад доллартой тэнцэхүйц криптовалют хулгайлсан хэргийн ард өсвөр насны хүү байжээ
2021, 11 сарын 23. 0:440

Канад улсад арван хэдтэй өсвөр насны хүү 46 сая орчим канад доллартай тэнцэх криптовалют хулгайлсан хэрэг гарчээ. Энэ нь түүхэн дэх криптовалюттай холбоотой хамгийн том гэмт хэрэг юм.

Орон нутгийн цагаар 22-ны өдөр CBC зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Канадын цагдаагийн байгууллага, АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой хамтран ажилласны үр дүнд Онтарио мужийн Хамилтон хотод амьдардаг өсвөр насны хүүг сэжигтнээр татан баривчилжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас мөрдөж эхэлсэн уг хэрэг бүтэн жил зургаан сарын нүүрийг үзэж байгаа юм. Сэжигтэн нь SIM swapping аргаар 46 сая канад долларын үнэ бүхий криптовалют хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Хүү гар утасны хэрэглэгчийн утасны дугаарыг өөр SIM карт руу шилжүүлэх явцад нууц үгийг солих замаар уг гэмт үйлдлээ гүйцэлдүүлсэн байна. Энэ нь үүрэн холбооны операторыг мэхлэн хохирогчийн гар утсыг хулгайлсантай адил гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. 2019 оны 8-р сард Твиттерийн гүйцэтгэх захирал Жак Дорси ч мөн ийм төрлийн гэмт үйлдлийн золиос болсноор түүний Твиттер хуудсанд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан элдэв бүдүүлэг бичлэгүүд нийтлэгдэж байсан юм.

Сэжигтэн өөрийн хулгайлсан их хэмжээний криптовалютаар онлайн тоглоомын эрх худалдаж авсан гэх мэдээлэл гарсан байна. Орон нутгийн цагдаа нар үлдсэн 7 сая канад доллартай тэнцэх хэмжээний криптовалютыг хураан авсан ба сэжигтний нэр, нас зэргийг тодорхой зарлаагүй байна. Уг хэргийн хохирогч нь Америк хүн гэхээс өөр мэдээлэл мөн өгөөгүй байна.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01