Ираны иргэний агаарын тээврийн компани кибер халдлагад өртжээ
2021, 11 сарын 23. 1:390

Иран улсын төрийн мэдлийн IRIB сувгийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, тус улсын Mahan Air агаарын тээврийн компанийн компьютерийн сүлжээ кибер халдлагад өртсөн тухай онцолжээ.

Mahan Air компанийн зүгээс мэдэгдэхдээ "Компьютерийн систем кибер халдлагад өртөж, компанийн вэб сайт руу хэсэг хугацаанд нэвтрэх боломжгүй болсон” гэв. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Жоланбари хэлэхдээ, "Mahan Air нь Ираны агаарын тээврийн салбарт томоохон байр суурь эзэлдэг тул өмнө нь ч хэд хэдэн кибер халдлагад өртөж байсан. Гэхдээ хамгаалалтын баг энэ удаад түргэн шуурхай ажиллан компьютерийн сүлжээг сэргээж байгаа бөгөөд хуваарьт нислэгүүд хэвийн явагдаж байна” хэмээн тайлбарлажээ.

Mahan Air компани нь 2011 онд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөж байсан Ираны иргэний агаарын тээврийн компани юм. АНУ-ын зүгээс Сири болон Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний бүс дэх Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүдэд зэвсэг, цэрэг тээвэрлэж, Хувьсгалт харуулын корпусыг санхүүжүүлсэн хэргээр тус компанид хориг тавьж байсан юм.

Иранд өнгөрөгч 7-р сард төмөр замын сүлжээний системд халдан хөдөлгөөнд саад учруулж байсан бол өнгөрсөн сард Газрын тосны яамны компьютерийн сүлжээнд халдлага үйлдсэн зэрэг хэд хэдэн кибер халдлага энэ онд гараад буй юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04