АНУ: 1 долларын “Dollar tree” сүлжээ дэлгүүр 35 жилийн турш тогтвортой байсан үнээ өсгөхөөс аргагүйд хүрчээ
2021, 11 сарын 24. 21:540

Бүхий л бараа бүтээгдэхүүн нь 1 доллараар зарагддаг АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүр инфляцийн өсөлтөөс болж ихэнх бүтээгдэхүүнийхээ үнийг 1.25 доллар болгон нэмэхээр болжээ.

Орон нутгийн цагаар 23-ны өдөр АНУ-ын эдийн засгийн мэдээллийн CNBC сувгийн мэдээлснээр, "Dollar Tree" нэртэй сүлжээ дэлгүүр мөн өдөр 3-р улирлын ашиг орлогын дүн мэдээгээ зарлахын хажуугаар бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхээр болсноо мэдэгджээ. Уг мэдэгдэлд дурдаснаар, уг шийдвэр ирэх жилийн эхний улирлаас хэрэгжиж эхлэх ба тус дэлгүүрийн 8000 салбарын 2000 гаруй нь ирэх сараас эхлэн шинэ үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхлэх аж.

1986 онд үүсгэн байгуулагдсан “Dollar Tree” дэлгүүр нь 35 жилийн турш 1 доллараар бараа бүтээгдэхүүнээ борлуулсаар иржээ. Гэсэн хэдий ч сүүлийн үед ачаа тээврийн үнэ огцом өссөнөөс үүдэн инфляцийн түвшин нэмэгдсэн учраас үнээ өсгөхөөс аргагүйд хүрчээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Майкл Витински "бидний хийсэн энэхүү алхам манай байгууллагын хувьд мартагдахааргүй томоохон шийдвэр байлаа. Үнийн өсөлтөөс шалтгаалж ирэх онд компанийн ашиг нэмэгдэх төлөвтэй байна” хэмээн онцолсон байна.

CNBC сувгийн мэдээлснээр, дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний хямралаас болж ачаа тээвэр болон түүхий эдийн үнэ, ажиллах хүчний зардал нэмэгдсэн зэргээс шалтгаалан аж ахуйн нэгжүүдийн ашиг буурч байна. Үүний зэрэгцээ, АНУ-ын өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.2%-иар өссөн нь сүүлийн 31 жилийн хамгийн өндөр өсөлт болсон юм.

Эх сурвалж: Segye Ilbu

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52