АНУ, Их Британи Бээжингийн Олимпыг бойкотлох талаар яригдаж байхад Путин Олимпын нээлтэд оролцохоо мэдэгдэв
2021, 11 сарын 25. 1:390

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх оны 2-р сард болох Бээжингийн өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар бойкотлох талаар хэлэлцэж байх энэ үед Хятад улсын зүгээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бээжингийн өвлийн Олимпын нээлтийн ёслолд оролцох болсон тухай 23-ны өдөр мэдээлэв.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Их үйлсэд харилцан туслалцсаар ирсэн нь Хятад, Оросын олон жилийн турш бий болсон сайхан уламжлал билээ” хэмээн онцолжээ.

Жао хэлэхдээ, "Ши Жиньпин дарга 2014 онд Сочигийн өвлийн Олимпын нээлтийн ёслолд урилга хүлээн аван оролцож байсан билээ. Тэгвэл энэ удаад Ши Жиньпин өөрийн сайн нөхөр Ерөнхийлөгч Путиныг Бээжингийн өвлийн Олимпын нахдмын нээлтийн ёслолд урьсан” гэжээ. “Ерөнхийлөгч Путин урилгыг баяртайгаар хүлээн авсан ба түүний Хятадад хийх айлчлалын талаар хоёр тал нягт харилцаатай ажиллаж байна” хэмээн тэрээр мөн нэмж хэлэв.

Ердөө хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Байден Хятад дахь хүний ​​эрхийн асуудалтай холбогдуулан Бээжингийн өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар бойкот хийх бодолтой байгаагаа илэрхийлээд байсан билээ. Их Британийн засгийн газрын зүгээс ч мөн Бээжингийн өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар бойкотлох асуудлыг идэвхтэй хэлэлцэж байгаа юм.

Хэвлэлийн төлөөлөгч Жао Ерөнхийлөгч Путины өвлийн олимпод оролцохоор болсон шийдвэрийг “Садан төрөл хүмүүс бие биедээ сайн сайхныг хүсдэг, айл саахалт хүмүүс бие биедээ амжилт бүтээлийг хүсдэг” хэмээх үгтэй зүйрлэн үнэлж “Манай 2 орны тамирчид өндөр амжилт үзүүлж, дэлхий дахинаа эдийн засгийн хувьд хэмнэлттэй, мөн аюулгүй, сайхан спортын наадмыг харуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.” хэмээв.

Бээжингийн өвлийн Олимпын наадам ирэх оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02