Шведийн анхны эмэгтэй ерөнхий сайд томилогдсоноосоо хойш хэдхэн цагийн дараа огцорлоо
11 сарын 25. 9:220 сэтгэгдэл1,726

Лхагва гарагт Швед улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон ч хатагтай Андерсон томилогдсоноосоо хойш хэдхэн цагийн дараа өөрийн хүсэлтээр огцорчээ.

Түүний огцорсон шалтгааныг тодруулбал, Социал Демократ намын эвссэн Ногоон нам засгийн эрх мэдлээс татгалзаж, дэвшүүлсэн төсөв нь батлагдаагүй юм. Улмаар хуульд тусгаснаар хоёр нам эвсэж засгийн эрхийг барих үед нэг нам нь засгийн эрхээс татгалзвал нөгөө нам ч мөн адил суудлаа өгөх журамтай байдаг гэнэ.

Тэрээр хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдэгдэлдээ, “Би засгийн газрын даргад албан тушаалаасаа огцормоор байгаагаа хэлсэн” хэмээсэн юм.

Түүнчлэн Магдалена засгийн эрхийг өөрийнх нь нам дангаар барих цагт дахин ерөнхий сайдаар дэвшинэ гэж итгэж байгаагаа уламжилжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ