Коллинсийн толь бичгийн 2021 оны онцлох үгээр “NFT” тодорлоо
11 сарын 25. 11:020 сэтгэгдэл746

Коллинсийн толь бичгийн 2021 оны онцлох үгээр “NFT” тодорчээ. Non-fungible token гэх үгийн товчлол болсон тус үгийн хэрэглээ энэ онд 11000 хувиар өссөн юм.

NFT гэдэг нь криптовалютын зах зээлд өргөнөөр хэрэглэгдэх болсон бөгөөд таныг ямар нэг урлагийн бүтээлийг эзэмшдэг болохыг баталсан дижитал сертификат ажээ. Тийнхүү энэ жилийн хувьд хүмүүс NFT бүтээж, худалдаалах нь олширч, сонирхох хүмүүс ч нэмэгдсэн тул тус үгийг хэрэглээ ийн өссөн байна.

Коллинсийн толь бичигт энэ жил технологийн салбарын гурван үг нэмэгдсэний нэг нь NFT байсан юм. Харин нөгөө үгс нь crypto, metaverse нар байжээ. Crypto гэдэг нь криптовалют гэх үгийг товч хувилбар бол metaverse гэдэг нь гурван хэмжээст виртуаль ертөнцийг нэрлэх үг юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ