Хятад эмэгтэйчүүдийг доромжилсон гэх шүүмжлэл дагуулсан зурагныхаа төлөө Dior уучлалт гуйв
2021, 11 сарын 25. 11:111

Францын тансаг зэрэглэлийн брэнд Dior сүүлийн үед "хятадуудыг доромжилсон" гэх маргаан дагуулсан зурагныхаа төлөө уучлалт гуйлаа.

Хонг Конгийн South China Morning Post зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр Dior компанийн зүгээс өмнөх өдөр нь өөрийн албан ёсны Weibo хуудсандаа "Энэхүү маргаан үүсгээд буй зураг нь компанийн албан ёсны сурталчилгаа биш, харин нэгэн уран бүтээлчийн үзэсгэлэнд илгээсэн бүтээл юм. Бид шүүмжлэл гарсан даруйд зургийг устгасан” хэмээн тайлбар хийсэн байна.

"Компанийн зүгээс Хятадын ард түмний санаа бодлыг хүндэтгэн үзэж байна. Бид Хятад улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, үзэсгэлэнд тавигдсан бүх бүтээлийг сайтар хянаж, цаашид үзэгч олны санал бодлыг сонсож, алдааг засч залруулах тал дээр анхаарах болно” хэмээн онцолжээ. Цааш үргэлжлүүлэн “Хятадын хэрэглэгчид болон нийгэмд хандах бидний чин сэтгэл, хичээл зүтгэл огт өөрчлөгдөхгүй юм” хэмээв.

Мөн өдөр уг зургийг авсан Хятадын гэрэл зурагчин Чен Ман өөрийн Weibo хуудсаараа дамжуулан мунхаг үйлдэл гаргаж олон нийтийн эгдүүцлийг хүргэсэндээ гүнээ уучлалт хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Би Хятадад төрж өссөн хятад хүн, эх орондоо маш их хайртай. Хятадын ард түмний соёлыг өвлүүлэн үлдээх нь миний эрхэм зорилго гэж үзээд “Хятадын гоо үзэсгэлэн”-г уран бүтээлдээ тусгах гэж хичээсээр ирсэн. Цаашид Хятадын түүхийг илүү судалж, янз бүрийн боловсролын хөтөлбөрт хамрагдах болно” хэмээн нэмж дурдсан байна.

Маргаан дагуулаад буй энэхүү зургийг 12-ны өдөр Шанхай хотын Westbund урлагийн төвд нээгдсэн "Lady Dior" үзэсгэлэн дээр дэлгэсэн юм. Тус зурагт борлосон сэвхтэй царайн дээрээ нүдээ тодоор будсан залуухан ази бүсгүй хачин жигтэй харцаар үл ялиг инээмсэглэн камер руу ширтэж буй байдлыг дүрсэлсэн юм. Загвар өмсөгч Чин гүрний үндэсний хувцас өмсөж, Dior брэндийн тансаг цүнх барьсан байна.

Уг бүтээлийг дэлгэх үед "Хятад эмэгтэйчүүдийг доромжилсон” гэх шүүмжлэл ар араасаа хөвөрсөн юм. Хятадын төрийн мэдлийн “Beijing Daily” сонинд “Диорын нүдээр Ази эмэгтэйчүүд ингэж харагддаг уу?” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсан бол Хятадын эмэгтэйчүүдийн сонинд мөн “Хятадын соёлыг гуйвуулж, Хятад эмэгтэйчүүдийн гоо сайхныг гутаан доромжлох зорилготой” хэмээн үзжээ.

Олон нийтийн сүлжээгээр ч "Барууны хөрөнгөтнүүд Ази хүмүүсийг хүн чинээ тоодоггүй”, "Тэд ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлыг брэндийн нэр хүндийг илэрхийлэх хэрэгсэл болгон ашиглаж байна" гэх мэт шүүмжлэлүүд олноор харагдсан юм.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
сэдэд
66.181.168.199
   /
2021, 11 сарын 25. 11:47

хаая лалараааа ахахах

Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59