Их Британи: Нууцлал сул ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгчдийг торгох хууль баталжээ
11 сарын 25. 11:490 сэтгэгдэл950

Их Британи улсын засгийн газраас хүмүүсийн ахуйн хэрэглээний ухаалаг төхөөрөмжүүдийн нууцлалыг сайжруулахад чиглэсэн шинэ хууль баталжээ.

Судалгаагаар ухаалаг систем бүхий ахуйн төхөөрөмж хэрэглэдэг айлууд нэг долоо хоногт л гэхэд 12 мянган халдлагын сэдэл бүхий оролдлогод өртдөг болохыг тогтоосон байна. Тиймээс интернет сүлжээнд холбогддог ухаалаг төхөөрөмжүүд сул нууцлалтай байвал үйлдвэрлэгч компанийг нь торгодог болох ажээ.

Цахим гэмт хэргийн гаралт олшрох болсон энэ цагт хакерууд нэг төхөөрөмжийн нууцлалыг эвдэхэд л хэрэглэгчийн нууц мэдээллүүдийг цуглуулах боломжтой юм.

Тийнхүү эрсдэлийг тооцсоны хүрээнд, Бүтээгдэхүүний аюулгүй байдал, харилцаа холбооны дэд бүтцийн тухай хуульд дээрх өөрчлөлтийг тусгажээ. Учир нь тэд хүмүүсийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн хуулийн зохицуулалт байдаг ч цахим аюулгүй байдлыг хангах хууль хангалттай байхгүй байна гэж үзсэн байна.

Тус хууль зөвхөн үйлдвэрлэгч нарт хамаарахгүй бөгөөд ухаалаг төхөөрөмж импортлон худалдаалдаг байгууллагуудад ч хамаатай ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ