Газпром Молдав улс руу нийлүүлэх байгалийн хийгээ зогсоохгүй гэж тохирчээ
11 сарын 25. 15:060 сэтгэгдэл1,010

Газпром лхагва гарагт Молдав улсын засгийн газартай хэлэлцээ хийжээ. Тэдний зүгээс төлбөрөө хугацаанд нь өгөөгүй тул тус улс руу нийлүүлэх байгалийн хийгээ 48 цагаар зогсоогоод байсан юм.

Тэгвэл талууд хоорондоо хэлэлцээ хийж, байгалийн хийн нийлүүлэлтийг цаашид тасалдуулахгүй гэж тохирчээ.

Тэдний албан ёсны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, “Өнөөдөр Молдав улсын засгийн газраас Газпромд байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоохгүй байх тухайд хүсэлт ирлээ. Тэдний зүгээс хуулийн хүрээнд өөрсдийн үүргийг сайтар ухамсарлаж байгаагаа хэлж, хугацаа хэтрүүлсэн төлбөрөө баасан гараг гэхэд бүрэн барагдуулахаа амласан. Улмаар Газпромын зүгээс Молдав улсын ард иргэдийн нөхцөл байдлыг харгалзан үзээд тэдний хүсэлтийг хүлээн авсан” гэнэ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ