АНУ-ын засгийн газар үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлын хүрээнд Хятадын технологийн хэд хэдэн фирмтэй хийх худалдааг хязгаарлажээ.
Вашингтоноос мэдээлж байгаагаар зарим фирм Хятадын армийн квант тооцооллын программыг хөгжүүлэхэд тусалж байгаа хэмээсэн юм. Улмаар хоёр улсын хоорондын харилцаа Тайванийн нөхцөл байдал болон бусад асуудлаас үүдэн хэдийнээ хүнд нөхцөлд орсон байсан ч ийнхүү бүр л хурцдаж байгаа ажээ.
Гэвч тэд зөвхөн Хятадын технологийн байгууллагуудыг хязгаарлалтад оруулаагүй бөгөөд Пакистан, Япон, Сингапур улсын харьяа бүхий хувь хүн, албан байгууллагуудыг ч багтаасан байна.
Тийнхүү тэдгээр байгууллагатай хамтран ажилладаг газрууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах зөвшөөрөл хүсэх хэрэгтэй гэнэ. Харамсалтай нь хүсэлтийг зөвшөөрөх магадлал тун бага юм.
Эх сурвалж: BBC