Шинэ Зеланд улс ирэх оны дөрөвдүгээр сард жуулчдад хилээ нээнэ
11 сарын 25. 17:300 сэтгэгдэл1,050

Шинэ Зеланд улс коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хилээ дараагийн таван сард хаалттай байлгах болжээ. Улмаар албаныхны мэдээлж байгаагаар тэд ирэх оны дөрөвдүгээр сард л хилээ нээж, жуулчин хүлээн авах гэнэ.

Тийнхүү шинэ стратегийн хүрээнд вакцинд бүрэн хамрагдсан жуулчид ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн тус улсад нэвтэрч болох ч онгоцны буудлаас шууд тусгаарлалтад орж, 7 хонох ажээ. Гэвч тусгаарлалтын байр гэж байхгүй бөгөөд хүмүүс өөрсдийгөө тусгаарлах юм. Мөн жуулчдаас вакцины гэрчилгээ, онгоцонд суухаас өмнө коронавирусийн шинжилгээ өгөөд сөрөг гарсан баталгаа шаардах гэнэ.

Цар тахал эхэлснээс хойш Шинэ Зеланд улс хорио цээрийн маш хатуу дэглэм баримталж, амжилттай тэмцэж ирсэн ч сүүлийн үед тус улсад бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан тэд ийнхүү хилээ нээх хугацаагаа хойшлуулжээ.


Эх сурвалж: The Hill

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ