Pfizer, Хятад ажилтнаа вакцинтай холбоотой компанийн нууц мэдээлэл хулгайлсан хэргээр шүүхэд өгчээ
11 сарын 25. 23:170 сэтгэгдэл1,716

АНУ-ын эм зүйн Pfizer компанийн зүгээс тус компанид удирдах албан тушаал хашиж байгаад өрсөлдөгч компанид ажилд орохоор болсон Хятад ажилтнаа Ковид-19 цар тахлын эсрэг вакцинтай холбоотой мэдээлэл гэх мэт компанийн хэд хэдэн нууцын зэрэглэлтэй мэдээллийг хулгайлсан хэргээр шүүхэд өгчээ.

Блүүмберг болон Ройтерс агентлагуудын мэдээлснээр, Pfizer компани орон нутгийн цагаар 23-ны өдөр Калифорни мужийн Сан Диего хотын холбооны шүүхэд Ли Чуньшяогийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна.

Ноён Ли нь 2006 оноос хойш Хятад дахь Pfizer-ийн дэлхийн бүтээгдэхүүн хөгжүүлэх группт ажиллаж байгаад 2016 онд Сан Диего руу нүүж ирэн саяхныг хүртэл статистикийн дэд даргаар ажиллаж байжээ.

Уг нэхэмжлэлд дурдаснаар Ли нь компанийн нууцлалын гэрээг зөрчиж, 12,000 гаруй файлыг өөрийн эзэмшиж байсан компьютерээсээ Google Drive гэх мэт үүлэн технологийн платформ руу зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн гэж мэдэгджээ. Тодруулбал, файлуудын дунд тус компанийн Ковид-19 цар тахлын эсрэг вакцины дотоод үнэлгээ, санал, вакциныг хамтран бүтээсэн Германы BioNTech компанитай холбогдсон мэдээлэл, хорт хавдрын эсрэгбиеийн талаарх тайлбар, шинэ эмүүдийн талаарх гэх мэт маш чухал мэдээллүүд байгаа гэж тус компанийн зүгээс тайлбарлав.

Мөн Pfizer компанийн онцолсноор, ноён Лигээс компанийн холбогдолтой файлуудыг устгасан эсэхээ батлахыг шаардахад удаа дараа татгалзаж, компанийн нэр дээрх зөөврийн компьютероо буцаан өгөхийг хүсэхэд өөр зөөврийн компьютер өгсөн гэжээ. Мөн түүнийг Калифорни мужид төвтэй өрсөлдөгч Xencor Inc компанид ажилд орохоор төлөвлөж байгаа бололтой хэмээн нэмж дурдсан байна.

Шүүхээс эхлээд ноён Ли-г Pfizer-ийн худалдааны нууцыг ашиглахыг хориглохын зэрэгцээ Лигийн мэдээлэл хадгалсан байж болзошгүй Google Drive болон зөөврийн компьютерийг нь шалгах зөвшөөрлийг компанийн өмгөөлөгчид өгчээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ