ДОХ-ын халдвар тээгчээс үүссэн байж болзошгүй коронавирусийн шинэ хувилбар илэрчээ
2021, 11 сарын 26. 0:420

Африкийн Ботсвана улсад саяхан илэрсэн шинэ төрлийн коронавирусийн “Nu” (Nu B.1.1.529) хувилбар нь дельтагаас хүчтэй байж болзошгүйг анхаарууллаа.

11-р сард анх Африкийн Ботсвана улсад уг хувилбар илэрсэн ба энэ бүсэд нийт гурван хүн халдвар авсан байна. Үүнээс хойш Өмнөд Африкийн Гаутенг мужид зургаан тохиолдол, Хонконгод нэг тохиолдол бүртгэгдсэн юм. Хонконгод 36 настай эрэгтэй хүнээс илэрсэн бөгөөд Өмнөд Африкт халдвар авсан нь батлагдсан. Ийнхүү одоогийн байдлаар нийт 10 хүн уг хувилбараар халдварласан нь батлагдаад байгаа юм.

Уг хувилбар нь баяжуулалтын уургийн 32 мутацитай бөгөөд халдварлах чадвар маш өндөртэйн дээр вакцинд тэсвэртэй байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Лондонгийн их сургуулийн генетикч профессор Франсуа Валлоу “Nu” хувилбарын талаар онцлохдоо "Оношлогдоогүй ДОХ-ын халдвар тээгч Ковид-19 цар тахлын халдвар авснаас дээрх хувилбар үүссэн байж магадгүй" гэжээ. Коронавирус нь дархлаа султай хүний ​​биед удаан хугацаагаар оршин, эсрэгбие үүсэхгүй явсаар уг мутацит вирус үүссэн гэж профессор Валлоу үзэж байгаа аж.

Imperial Calliz-ийн вирус судлаач, доктор Том Пикок “Nu” хувилбарыг "аймшигтай" хэмээн тодорхойлоод "энэ нь дельтагаас эхлээд бусад бүх хувилбаруудаас илүү хүчтэй байх боломжтой" хэмээн онцолжээ. “Азаар одоохондоо уг хувилбарын тархалт намжмал байгаа тул хэт их санаа зовох шаардлагагүй юм” хэмээн нэмж дурджээ.

Эх сурвалж: Segye Ilbu

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04