Хятадын эрх баригчид технологийн “аваргуудаас” энэ удаад Tencent компанийг онилжээ
2021, 11 сарын 27. 3:060

Alibaba компанийн хамтаар Хятадын технологийн ноён оргилуудын нэг хэмээн тооцогддог Tencent компанийг Хятадын эрх баригчид шинэ аппликейшн гаргахыг хориглоод байгаа ажээ. Өнгөрөгч хугацаанд Alibaba-д их хэмжээний торгууль ногдуулах зэргээр нэлээд дарамт шахалт үзүүлээд байсан тус улсын эрх баригчид одоо Tencent-ийг онилжээ.

Хонг Конгийн South China Morning Post болон Ройтерс агентлагийн мэдээлснээр, 24-ний өдөр Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас Tencent компанийг одоо хэрэглээнд буй аппликейшнаа шинэчлэх болон шинэ аппликейшн гаргахгүй байхыг үүрэгдсэн байна. Учир нь Tencent-ийн үйлчилгээ нь хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн хэмээн үзжээ. Уг шийдвэр хэдийг хүртэл үргэлжлэх талаар эрх баригчид хараахан мэдэгдээгүй байгаа юм.

Тус компанийг эрх баригчдын зүгээс шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн асуудал гараагүй гэж тайлбарлав. Харин компанийн зүгээс "Бид хэрэглэгчдийнхээ хамгаалалтыг сайжруулахаар ажиллаж байна. Манай аппликейшн цаашид ч хэвийн ажилласаар байх бөгөөд татаж авах боломжтой” гэжээ. Гэсэн хэдий ч гар утасны томоохон операторууд тус компанийн аппликейшнд алдаа гарах бүрт өдөрт хэд хэдэн удаа дахин шинэчлэх шаардлага гардаг байна. Tencent нь Хятадын хамгийн томоохон нийгмийн сүлжээний платформ болох WeChat-тай хамтран хөгжмийн стриминг үйлчилгээ, тоглоом, онлайн дэлгүүр зэрэг гар утсан дээр суурилсан олон үйлчилгээг үзүүлдэг.

Тус улсад өнгөрөгч 9-р сард Мэдээлэл хамгаалах тухай хууль, 11-р сард Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг баталсан юм. Ингэснээр хэрэглэгчдийнхээ асар их мэдээллийг цуглуулах замаар бизнесээ өргөжүүлж байдаг Alibaba, Tencent, Meiton, JD.com зэрэг “технологийн аваргуудын” хамгийн эмзэг хэсгүүдийг зохицуулж эхлээд буй юм. Өнгөрөгч 3-ны өдөр тус улсын эрх баригчдын зүгээс "хэрэглэгчийн мэдээллийг хэт их цуглуулж байна" гэж 38 аппликейшнийг олон нийтэд шүүмжилсэн ба тус компанийн Tencent News, Tencent QQ Music зэрэг гурван аппликейшн энэхүү жагсаалтад багтаасан байна.

Үүний зэрэгцээ тус улс сурагчдад зориулсан үзэл суртлын боловсролыг бэхжүүлэх бодлогоо зарлажээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тэргүүлсэн Коммунист намын шинэчлэлийн хорооны хурлаар "Бага, дунд, ахлах сургуулийн Коммунист намын зохион байгуулалтын удирдамжийг бэхжүүлэх үндсэн чиглэл"-ийг баталсан тухай төрийн мэдлийн CCTV мэдээлэв.

Эх сурвалж: Maeil Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17