Токиод 1 ам.доллар ч хүрэхгүй үнээр бүтэн нэг сар байр түрээслэх боломжтой гэвэл та итгэх үү?
2021, 11 сарын 27. 14:540

Шведийн тавилга үйлдвэрлэгч алдарт IKEA компани сарын 99 иен буюу 0.86 ам.долларын үнэтэй түрээсийн бичил байрыг Японы Токио хотод нээжээ.

Орон нутгийн цагаар 25-нд IKEA Токиогийн Шинжүкү дүүрэгт 10 квадрат метр талбайтай байрыг сарын 99 иенээр түрээслэхээр төлөвлөж байгаа талаар CNN суваг мэдээлэв. Тус орон сууцыг IKEA компанийн тавилга, дагалдах хэрэгслээр тохижуулсан аж.

Энэхүү байр нь ирэх сарын 3-ны өдрийг хүртэл түрээслэгчдийн хүсэлтийг хүлээж авах бөгөөд түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 1-р сарын 15 хүртэл юм. Тус байрыг түрээслэгч нь 20 ба түүнээс дээш настай байх, мөн ус, хий, цахилгаан гэх мэт зардалыг өөрөө хариуцна гэсэн ерөнхий шалгууртай аж.

IKEA нь уг төслийнхөө талаар онцлохдоо "Босоо орон зайг ашиглах нь хамгийн чухал шийдэл байсан ба орон зайг гурван хэмжээст болгон хувааснаар хязгаарлагдмал орон зайд шинэ боломжуудыг бий болгож чадсан” гэжээ.

Токио бол дэлхийн хамгийн шигүү хүн амтай хотуудын нэг бөгөөд жижиг хэмжээтэй орон сууцны чиг хандлагыг нэвтрүүлэх тал дээр тэргүүлж байгаа талаар CNN суваг онцлов.

Энэ нь IKEA компани үл хөдлөх хөрөнгийн бизнест анх удаа хөл тавьж байгаа явдал биш юм. Өмнө нь Шведийн барилгын Skanska компанитай хамтран Boklok нэртэй венчур компани байгуулж, Швед, Финланд, Норвеги зэрэг улсуудад хямд өртөгтэй угсармал байшингуудыг хэрэглээнд нэвтрүүлж байсан удаатай билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04